Сайтын баяжилт
“Оюутны төгсөлтийн ажил, диссертацийн нэгдсэн сан” хэмээх энэхүү нээлттэй портал системийн сервер компьютер нь Боловсролын байгууллагад Интернетийн үйлчилгээ үзүүлэгч (ISP) “Эрдэмнэт” сүлжээний төв дээр байршина. Нээлттэй сангийн портал системийн үйл ажиллагааг “Эрдэмнэт” сүлжээний төв болон төслийг санаачлагч ШУТИС –ийн МХТС хариуцаж байгаа бөгөөд сангийн баяжилт, системийн найдвартай ажиллагаа, хөгжлийн тогтвортой байдлыг хангана.
Энэхүү систем нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам дээд боловсролын байгууллагын хөгжлийг дэмжих төслийн хүрээнд бүтээгдсэн тул бүх их, дээд сургуулиуд системийн хэрэглэгч болох боломжтой. Судалгаагаар Монгол улсын дээд боловсролын 100 гаруй байгууллагыг жил бүр 30 – 35 мянган залуус төгсдөг бөгөөд төгсөгчдийн дийлэнх нь төгсөлтийн ажил, диссертаци бичиж хамгаалдаг байна.
Их, дээд сургуулиуд Нээлттэй сангийн баяжилтад анхаарал хандуулж, төгсөлтийн ажлуудаа оруулснаар сургуулийнхаа эрдэм судлалын ажлыг нийтийн хүртээл болгохын зэрэгцээ нэр хүнд, нийгэмд эзлэх байр сууриа бэхжүүлэх сайхан боломж бүрдэнэ. Нээлттэй санд баяжилт хийх эрхийг тухайн сургуулийн төгсөлтийн ажил хариуцсан ажилтанд олгохоор системийн зохиомжийг гаргасан. Ийм эрх авахыг хүсвэл өөрийн сургуулийг төлөөлөн сургуулийн админ эрх хүн дараах мэдээллийг ШУТИС-МХТС –д илгээнэ үү. Нэвтрэх нууц үгийг хариу мэйлээр явуулна. (е-Мэйл: info@thesis.edu.mn, Лавлах утас: 70159111) Үүнд:
- Овог (заавал)
- Нэр (заавал)
- И-мэйл (заавал, энэ нь нэвтрэх нэр болно)
- Утасны дугаар (заавал)
- Их сургууль (Их сургуулийн харьяа бол бичнэ )
- Сургуулийн нэр (заавал)
- Зэрэг
- Цол