Хэсгийн төлөөлөгчийн хэрэг бүртгэл, иргэний мэдээллийн програм
Case registration and Civil Information software for police precinct
Case registration and Civil Information software for police precinct
Гүйцэтгэгч | Цэрэнпунцаг |
Удирдагч | |
Сургууль
Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль
|
|
Мэргэжил | D061302 Програм хангамж |
Тэнхим | Компьютерийн ухаан |
Хэл | Монгол |
Зэрэг | Бакaлавр |
Хамгаалсан огноо | 2018 |
1
508
1916 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Олноо өргөгдсөн Богд хаант Монгол
Улсын Засгийн газар “Нийслэл хүрээний /өнөөгийн Улаанбаатар хот/ той-
рон газруудыг цагдан сэргийлэх дүрэм”-ийг баталж орчин үеийн цагдаагийн
байгууллагын үндсийг тавьсан байна. Богд хаант Монгол Улсын Цэргийн
яамны харъяа байгуулагдсан Нийслэлийн цагдаагийн газарт улсын засаг за-
хиргааны нэгж бүрийг хариуцсан цагдаагийн алба хаагчдыг томилон эрх
үүрэг хүлээлгэн ажиллуулж байсан тул энэ үеэс Үндэсний цагдаагийн газ-
рын тогтолцоо бүрэлдсэн гэж үздэг. 1921 оны 07 дугаар сарын 19-ний өдөр
Монгол Улсын Ардын Засгийн газрын зургадугаар хурлаар цагдан сэргий-
лэх байгууллагыг “Сэргийлэх цэрэг” нэрээр Цэргийн яамны харъяа дахин
байгуулж, хуулийн биелэлтэд хяналт тавих, гэмт хэрэгтэй тэмцэх, олон ний-
тийн хэв журам хамгаалах зэрэг орчин үеийн цагдаагийн байгууллагын чиг
үүргийг хүлээх болсон байна. 1921-1990 оныг хүртэл цагдаагийн байгууллага
нь дотоод хэргийн яам, нийгмийг аюулаас хамгаалах яамны харъяанд хууль
сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх үүр-
гийг хот суурин газар, орон нутагт нэгдсэн зохион байгуулалтаар удирдаж,
төрийн чиг үүргийг олон нийтийн дэмжлэг оролцоогоор хэрэгжүүлж ирсэн
байна.
1990 оны улс төр, нийгэм, эдийн засгийн өөрчлөлтийн улмаас Цагдаа-
гийн ерөнхий газар байгуулагдаж, 1996 оноос Хууль зүйн асуудал эрхэлсэн
төрийн захиргааны төв байгууллагын харъяанд тохируулагч агентлаг болон
өөрчлөгдөж хууль сахиулах чиг үүргийг гүйцэтгэж байна.