Мобайл мессенжер апп хөгжүүлэх
Development of mobile messaging app
Development of mobile messaging app
| Гүйцэтгэгч | Галт-Очир |
| Удирдагч | |
|
Сургууль
Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль
|
|
| Мэргэжил | D061302 Програм хангамж |
| Тэнхим | Компьютерийн ухаан |
| Хэл | Монгол |
| Зэрэг | Бакaлавр |
| Хамгаалсан огноо | 2018 |
1
301
Хамгийн анх
1969 оны 10 -р сарын 29 -ны өдөр 2 өөр байршилд байх компьютеруудын хооронд зур-
вас илгээж байсан. Энэ нь тухайн үед хамгийн анхны бодит хугацаанд зурвас солилцох
чатны эхлэл байсан юм. Харин орчин үед интернэт нь хүмүүсийн амьдралын салшгүй
нэг хэсэг болон хэрэглээ болсон. Хүмүүс хүссэн үедээ интернэт ашиглан ухаалаг утасны
тусламжтай бие биетэйгээ зурвас солилцох, дуут зурвас илгээх, дүрсээ харж ярилцах,
эможи, стикер, хөдөлгөөнт зураг солилцох боломжтой болсон. Үүний зэрэгцээ олон тоо-
ны чатны аппликейшн гарч ирсэн. Жишээ нь Ватсапп, Фэйсбүүк Мессенжер, Телеграм,
КакаоТолк, Вичат гэх мэт олон тооны чатны аппликейшнүүд гарч ирсэн. Одоогоос 10
жилийн өмнө Яахуу Мессенжер гэх чатны аппликейшныг монголчууд ашигладаг бай-
сан. Тухайн чатны аппликейшн технологи хувьсан өөрчлөдөхийн зэрэгцээ хүмүүсийн
хүсэл сонирхол өөрчлөгдөж ашиглагдахаа байсан. Энэ мэт технологи өдөр ирэх тусам
хөгжин дэвшиж бидний одоо ашиглаж байгаа технологи нэг, хоёр жилийн дараа байх-
гүй болохыг үгүйсгэхгүй. Улс орон бүрт өөрсдийн гэсэн олон нийтийн сүлжээ, чатны
аппликейшнүүд байдаг. Хятад улс нь гадны олон нийтийн сүлжээ сайтуудыг ашиглахыг
хориглодог. Зөвхөн дотоодын олон нийтийн сүлжээ аппликейшн хэрэглэхийг шаарддаг.
Жишээ нь ВиЧат дотоодын зах зээлийг бүхэлд нь эзэлдэг. Дэлхийн зах зээлд 3 дугаарт
бичигддэг. Мөн Өмнөд Солонгос улс дотоодын КакаоТолк аппликейшн хэрэглэдэг. Энэ
нь дотоодын ухаалаг утастай хэрэглэгчийн 93Монгол Улсын хувьд дотоодын олон ний-
тийн сүлжээ болон чатны аппликейшн байдаггүй. Энэ нь гадны аппликейшн хэрэглэхээс
өөр сонголт өгдөггүй. Тухайн асуудал нь хүмүүсийн дата, мэдээлэл, аюулгүй байдал
гадны аппликейшнээс хамааралтай болж, гадны сервер дээр байрших нь алдагдалтай
байна. Ийм учир тухайн асуудлыг шийдэхийн тулд үндэсний сүлжээ, дотоодын чатны
аппликейшныг хөгжүүлэх юм.