Үл хөдлөх хөрөнгө зуучлалын вэб сайт
Web sites real estate agents
Web sites real estate agents
| Гүйцэтгэгч | Заяа |
| Удирдагч | |
|
Сургууль
Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль
|
|
| Мэргэжил | D480200 Компьютерийн програм хангамж |
| Тэнхим | Компьютерийн ухаан |
| Хэл | Монгол |
| Зэрэг | Бакaлавр |
| Иргэншил | Монгол |
| Хамгаалсан огноо | 2010 |
1
38
Газар болон газраас салдаггүй зүйлсийг үл хөдлөх хөрөнгө гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл, байшин, орон сууцны барилга, оффиссын барилга гэх мэт зүйлсийг нэрлэж болно.Монгол Улсад 1996 оноос өмч хувьчлал эхлэснээр үндэс суурь тавигдсан гэж үздэг. Тухайн үед банк болон санхүүгийн сектер нь хөгжөөгүйн улмаас орон сууцны худалдаа, худалдан авах чадвар нь тааруухан байсан. 2000 он гараад ипотекийн зах зээлийн худалдаа, худалдан авахыг дэмжиж өгсөн санхүүгийн шинэ элементүүд гарч ирсэн байгаа. Түүнчлэн 2002 оноос хойш орон сууц зараад хүмүүс худалдаж авдаг юм байна гэсэн ойлголт анх бий болсон. Түүнээс өмнө нь улс барьж өгдөг. Иргэд үнэгүй орон сууцтай болдог гэсэн зарчмаар явж ирсэн.Тиймээс өмч хувьчлал гарч ирснээр энэ ойлголтыг үгүй болгосон. Манай улсад 2005 он гэхэд орон сууцны барилгажилт идэвхжиж эхэлсэн байдаг. Жилийн өсөлт нь 30 хувьд хүрсэн. Одоогийн байдлаар жилдээ 12 мянган орон сууц ашиглалтад ордог гэсэн статистик бий. Энэ нь зөвхөн бүрэн ашиглалтад орсон тоо. Түүнээс баригдаж байгааг нь ярих юм бол нэлээд их тоо гарна. Засгийн Газраас ирэх онд 19 мянган айлын орон сууцыг ашиглалтад оруулна гэж төлөвлөсөн байгаа. Энэхүү ажлын хүрээнд ирэх онд орон сууцны нийлүүлэлт тодорхой хэмжээгээр нэмэгдэхээр байгаа.