| Гүйцэтгэгч | ЛХАГВАДАШ |
| Удирдагч | |
|
Сургууль
Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль
|
|
| Мэргэжил | D480200 Компьютерийн програм хангамж |
| Тэнхим | Компьютерийн ухаан |
| Хэл | None |
| Зэрэг | Бакaлавр |
| Хамгаалсан огноо | 2017 |
1
539
Хүн төрөлхтөн үүсч хөгжиж эхэлсэн цаг үеэс эхлээд зөвшөөрөл авч ашиглах зүйлсийг өөрийн дур сонирхол болон хууль бусаар эзэмшиж байсан. Өнөөгийн нийгэм бидэнд маш том давуу тал болох, эрт үеэс ялгагдах зүйл бол “Мэдээллийн Технологи” гэж нэрлэгдэх агуу том цар хүрээ бүхий зүйл юм. Үүн дээр үндэслэн дэлхийн олон орны хөгжүүлэгчид янз бүрийн салбар, үйлчилгээнд системийг зах зээлд нэвтрүүлсээр байгаа хэдий ч зарим зүйл дээр тодорхой алхамд хүрч чадаагүй байна. Сүүлийн жилүүдэд мэдээллийн технологи эрчимтэй хөгжиж, үүний зэрэгцээ нийгэм аливаа үйлдвэр, үйл ажиллагааг илүү өндөр түвшинд, найдвартай, хурдан, шуурхай байлгахыг шаардах болсон. Уг төслийн зорилго нь “Төрийн тусгай хамгаалалт, цагдаагийн байгууллагуудад“ ашигладаг тусгай тоноглогдсон тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй мэдээлэл, засвар үйлчилгээний түүх, хариуцсан жолоочийн мэдээлэл, тоо баримтыг өгөгдлийн баазад шилжүүлэх юм. Ингэснээр тайлан тооцоо гаргах, хайлт, эрэмбэлэлт, үзлэг шалгалт хийх зэрэг шаардлагатай үйлдлүүдийг хийхэд олон тооны бичиг цаас баримттай харьцаж цаг хугацаагаа алдах, ажилчдын үйл ажиллагааг хөнгөлөх боломжтой болж байгаа юм.