Аялал жуулчлалын захиалга бүртгэлийн систем
Tourism orders registration system
Tourism orders registration system
| Гүйцэтгэгч | Асралт |
| Удирдагч | |
|
Сургууль
Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль
|
|
| Мэргэжил | D480200 Компьютерийн програм хангамж |
| Тэнхим | Компьютерийн ухаан |
| Хэл | Монгол |
| Зэрэг | Бакaлавр |
| Иргэншил | Монгол |
| Хамгаалсан огноо | 2010 |
1
39
Глобалчлагдаж байгаа өнөө үед хүмүүс олон орон үзэж, аялах хүсэл сонирхол их болжээ. Манай орны хувьд байгалийн үзэсгэлэнт газрууд, түүхийн олдвор, ховор ан амьтан ихтэй тул энэ чиглэлийн бизнесс маш түргэн хөгжиж байна.
Ихэнх жуулчид аяллын шийдвэр гаргахаасаа өмнө хаашаа, ямар зардлаар явах, ямар аяллын компаниар үйлчлүүлэх зэрэг тал дээр шийдвэр гаргах хэрэгтэй болдог.
Харин аяллын компаниудын хувьд харилцагчдаа хэрхэн татах, тэдэнд ямар үйлчилгээ үзүүлэх, хэрхэн сэтгэл хангалуун байлгах тал дээр анхаарлаа хандуулдаг.
Мэдээллийн эрэн зуун гэж байгаа одоо үед интернет байхад хүн хүссэн мэдээллээ олж чадахаар болсон билээ.
Манай улсын хувьд мэдээллийн технологи нь тэргүүлэх салбаруудын нэг болон хөгжиж байгаа бөгөөд шинэ технологи дээр тулгуурлан бичиг цаасны ажлыг багасгах, зайнаас үл хамааран мэдээллээ солилцох зэрэгт анхаарлаа хандуулан хувь хүн болоод улс орны бүтээмжийг өндөрсгөх талаар олон арга хэмжээ зохион байгуулж байна.
Аялал жуулчлал эрхэлдэг компаниуд нь аялагчидадаа аялалын төлөвлөгөө гаргаж өгөх, ажилчидаа хуваарилах, тайлан тооцоогоо гаргах зэрэг дээр хүндрэлтэй байдаг тул энэ үйл ажиллагаануудыг автоматжуулахаар шийдлээ. Уг системийн гол зорилго нь менежерүүдийн ажлыг хөнгөвчлөх, хаанаас ч хамаагүй интернет ашиглан ажилаа удирдахад оршино.