Статик анализад суурилсан анти-вирусын програм
Static analysis based anti-virus software
Static analysis based anti-virus software
| Гүйцэтгэгч | Тамир |
| Удирдагч | |
|
Сургууль
Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль
|
|
| Мэргэжил | D480200 Компьютерийн програм хангамж |
| Тэнхим | Компьютерийн ухаан |
| Хэл | Монгол |
| Зэрэг | Бакaлавр |
| Иргэншил | Монгол |
| Хамгаалсан огноо | 2010 |
1
25
Эрт цагт хүний хэрэгцээ их энгийн байжээ.Орчин үед хүний үндсэн хэрэгцээ хэвээр байгаа ч түүнийгээ олж авах арга нь өөрчлөгдөж Компъютероор дамждаг болсон.Хоол хүнс,ус,эрчим хүч,мөнгө бүгд л Компъютероор дамжиж бүртгэгдэж байна.Компъютераас ийм их хамааралтай болсон учраас компъютерт заналхийлж буй аюул бол нийгэмд маань ч бас заналхийлж байна гэсэн үг юм. Компъютерт үндсэн 4 асуудал байдаг.
Спам - Энэ нь маш их хэмжээний зөвшөөрөлгүйгээр илгээгдэж ирсэн хэрэгдэгчийн мэйл хаягийг дүүргэж гэмтээж эвдэлдэг е-мэйлүүдийг хэлнэ.Статистик тоогоор интернэтээр илгээгдэж буй мэйлүүдийн 70% нь спам байдаг.
Програмын алдаа(Bug) – Хэрэв энэ нь даамжирвал програмыг өөрийг нь,цаашилбал компъютер дээрх өгөгдлийг эвдлэх,хамгаалалтыг сулруулах гэх мэт асуудлуудыг үүсгэдэг.Бас 1 асуудал байдаг нь програмын алдаа нь олоход хүндрэлтэй байдаг.
Denials of service - Denials of service буюу DoS дайралт гэдэг нь үндсэн процесуудыг нөөцийн дутагдалд оруулахыг хэлнэ.Жишээ нь DoS дайралт нь диск дээрх бүх зайг ашигласнаар бусад хэрэглэгчдийг ашиглах боломжгүй болгох,сүлжээнд маш их хэмжээний урсгал үүсгэснээр жинхэнэ урсгал гарах боломжгүй болох гэх мэт. Энгийн DoS дайралтууд иш компютерыг хүсэлтээр бөмбөгдөх мэтийн энгийн байдаг бол нарийн төвөгтэй DoS дайралтууд бүр компютерыг унтрааж ч чаддаг байна.
Хорт Програм– энэ нь хамгийн том асуудал бөгөөд энд л жинхэн тэмцэл өрнөдөг. Хорт Програм гэдэг нь зорилго эсвэл үр дүн нь хор нөлөөтэй програмыг хэлдэг. Хорт Програм нь өмнөх 3 асуудалтай нягт уялдаатай байдаг. Spam-аар дамжиж spam илгээж програмын алдаан дээр суурилдаг DoS дайралтыг явуулах гэх мэт зүйлсийг хийж чаддаг байна.