Бага ангийн хүүхдийн портал вэб
Primary school children portal website
Primary school children portal website
| Гүйцэтгэгч | ЧИНБАТ |
| Удирдагч | |
|
Сургууль
Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль
|
|
| Мэргэжил | D480200 Компьютерийн програм хангамж |
| Тэнхим | Компьютерийн ухаан |
| Хэл | None |
| Зэрэг | Бакaлавр |
| Хамгаалсан огноо | 2016 |
1
55
Хувьсан өөрчлөгдөж буй өнөөгийн нийгэмд цаг хугацаатай уралдан ажил амьдралаа амжуулна гэдэг хэн хүний хүссэнээр бүтэхгүй. Тэр тусмаа хүчтэй өрсөлдөөн дунд амьдарч буй бидний хувьд бусдаас нэн тэргүүнд бүхнийг хийн, хэт их ачаалалтай ажиллаж ямарваа нэгэн өвчин эмгэг олдог. Харин энэ бүхнийг энгийн бөгөөд ухаалаг аргаар шийдвэрлэх боломж бидэнд үргэлж байдаг. Үүний нэг бол цагийн менежмент юм. Бидэнд нэг өдрийн турш илүү ч үгүй дутуу ч үгүй 24 цагийг зарцуулах эрх байдаг. Яаж зарцуулах нь таны дур. Гэвч хэн үр бүтээлтэй ашиглаж чадна, тэр хүн л хожно, хөгжинө. Цагийг хэрхэн төлөвлөж хэрэгжүүлж, үр бүтээлтэй, бүтээмж өндөртэй ажиллахыг давуу талаа ашиглан өөрийн байнгын хэрэглээ болгох боломжийг цагийн менежмент олгодог. Хүн төрөлхтөн амьдралынхаа туршид цаг хугацаанаас ангид байна гэж үгүй. Харин цагийн менежмент хийхдээ бид өнөөгийн нийгмийн өдөр тутмын хэрэглээ болж чадсан ухаалаг гар утсыг ашиглах нь илүү амар. Учир нь бид өдөр тутам гар утас ашигладагийн адил өдөр тутам цагийг зохицуулах тэр зуршил бий болгож өгөх боломжтой юм.