| Гүйцэтгэгч | Мөнхцэцэг |
| Удирдагч | |
|
Сургууль
Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль
|
|
| Мэргэжил | D480200 Компьютерийн програм хангамж |
| Тэнхим | Компьютерийн ухаан |
| Хэл | Монгол |
| Зэрэг | Бакaлавр |
| Иргэншил | Монгол |
| Хамгаалсан огноо | 2010 |
1
25
Өөрт хэрэгтэй байгаа мэдээллээ зөвхөн сонин сэтгүүл, ном хэвлэл, цөөхөн хэдхэн телевизийн сувгуудаас олж мэддэг байсан бол өнөө үеийн залуучууд бага ангиасаа л компьютер ашиглахыг сурч, өөрсдөдөө хэрэгтэй байгаа мэдээллийн ихэнх хувийг интернэт гээч зүйлийг ашиглан цаг хугацаа алдалгүй олж авч чаддаг болжээ. Энэ утгаараа ч дэлхий даяараа “Техник технологийн эрин зуун” гэж зарлах болсон.
Интернэт гээч зүйл нь хүмүүст зөвхөн мэдлэгийг олж өгөөд зогсохгүй, түүнийг ашиглан олон үр ашигтай зүйлсийг хийхэд тусладаг болжээ. Жишээ нь, олон төрлийн интернэт худалдаа, сургалт, бүргэлийн нэгдсэн бааз гэх мэтчилэн. Одоогийн ихэнх залуус ямар нэгэн мэдээлэл хэрэгтэй боллоо гэхэд интернэт ухахаас гэж л ярих болсон нь интернэт бүх насны хүмүүсийн амьдралынх нь салшгүй нэг хэсэг нь болжээ.
Энэхүү төгсөлтийн ажлаараа сонгон авсан сэдвийнхээ талаар судлаж үзэхээр шийдээд нэгэн хэлэлцүүлгийг сохирхоход,
Сэдэв нь, Ажил хайж байгаа хүмүүс тулгардаг асуудал юу вэ?
Нэгэн хүний хариулт нь, “миний бодлоор ажил хайж байгаа хүмүүст тулгардаг хамгийн том асуудал бол бүх ажлын байрыг цуглуулах. Жишээлбэл би бүх ажлын байрны мэдээллийг цуглуулахын тулд бүх зар сонингууд, өдрийн сонин, интернет веб хуудсууд гээд олон юмыг ухдаг үүнд мөнгө цаг хугацаа их орж байна тиймүү” гэсэн байсан. Нээрээ л манай монголд ажил хайгч болоод компаны ажлын байрыг хооронд нь холбосон төвлөрсөн нэг сайт байдаггүй нь харамсалтай. Гадаадын ихэнх оронд энэ асуудлаа шийдэж чадсан байдаг.