"Шивээ-Овоо" ХК уурхайн жилд 3.6 сая / тонн нүүрс олборлох үеийн цахилгаанжуулалт
| Гүйцэтгэгч | Доржсүрэн |
| Удирдагч | |
|
Сургууль
Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль
|
|
| Мэргэжил | D522800 Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт |
| Тэнхим | Компьютерийн ухаан |
| Хэл | Монгол |
| Зэрэг | Магистр |
| Иргэншил | Монгол |
| Хамгаалсан огноо | 2016 |
2
501
Шивээ Овоогийн нүүрсний уурхай нь өнөөгийн байдлаар жилдээ 1650 сач тонн нззрс олборлох хүчин чадалтай байгаа бөгөөд манай улсын эрчим хүчний эх үүсвэр болох ТЭЦ IV ТӨХК-д болон орон нутгийн жижиг хэрэглэгчдэд нийлүүлж байна. Зорилго: Уулын ажлын дунд хугацааны төлөвлөгөөнд ойрын 1 жилд уурхайн жилийн хүчин чадлыг 3.6 сая тонн болгохоор төлөвлөсөн бөгөөд дипломын төслөөр жилд нийт 2973912м3 хөрс хуурж дээрхи хэмжээний нүүрс олборлохоор тооцов. төслийн хийж гүйцэтгэхдээ ашиглалтын зардлыг бууруулах гол хүчин зүйл нь цахилгаан тоног төхөөрөмжийн зөв сонголт гэдгийг үндэс болголоо. Зорилт: Цахилгаан тоног төхөөрөмжийг сонгохдоо түүний эдэлгээ эдийн засгийн байдал, тухайн тоног төхөөрөмжийн тооцоонд гаргасан нөхцөлөөр шалган сонгож авлаа. үндсэн тоног төхөөрөмжүүдийг сонгохдоо том эзлэхүүнт тоног төхөөрөмжийг нь нэгж материал боловсруулахад зарцуулагдах цахилгаан энергийн зарцуулал багатайг үндэслэл болгож сонгож авсан болно.