| Гүйцэтгэгч | Батнасан |
| Удирдагч | |
|
Сургууль
Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль
|
|
| Мэргэжил | D480200 Компьютерийн програм хангамж |
| Тэнхим | Компьютерийн ухаан |
| Хэл | Монгол |
| Зэрэг | Бакaлавр |
| Иргэншил | Монгол |
| Хамгаалсан огноо | 2010 |
1
87
Дэлхий нийтээрээ маш эрчимтэй даяаршлагдахын хажуугаар хүн төрөлхтний техник технологийн тал дээр олж буй ололт амжилт нь маш өндөр түвшинд хүрж байгаа нь хүмүүсийн хэрэглээнээс харагдаж байна.
Жишээлбэл хэдхэн жилийн өмнө интернэт гэж юу байдгийг мэддэггүй байсан бол өнөөдөр бараг хүн бүхэн интернэт ашиглаж байна. Ийм учраас интернэтэд суурилсан маш олон шинэ нэр томъёо бий болсны жишээ нь e-government, e-business, e-commerse, e-book, e-library гэх мэт интернэтэд суурилаагүй, интернетийг ашигладаггүй зүйл бараг байхгүй болсон.
Интернэтийн ачаар Электрон худалдаа нь маш хурдацтай хөгжиж байгаа ба орон зай, цаг хугацаа, зардал хэмнэдэг маш давуу талтай. Та гэртээ аль эсвэл ажил дээрээ интернэттэй байхад л хэрэгцээтэй бараагаа худалдан авах боломж бүрдсэн байна. Ажил алба, цаг заваа зохицуулан дэлгүүр явахын оронд компьютерийнхээ ард сууж байгаад хэрэгцээт бараагаа худалдан авах боломж аль хэдийнээ бүрджээ. Ийнхүү худалдааг интернэт орчинд хийх нь таны цаг завыг хэмнэж, ажил алба амьдрал ахуйд жаахан ч гэсэн тус нэмэр болох нь дамжиггүй юм.