| Гүйцэтгэгч | Бямбасүрэн |
| Удирдагч | |
|
Сургууль
Эм Ай Ю дээд сургууль
|
|
| Мэргэжил | D480200 Компьютерийн програм хангамж |
| Тэнхим | None |
| Хэл | None |
| Зэрэг | Бакaлавр |
| Хамгаалсан огноо | 2016 |
1
45
Орчин үеийн лабораторийн шаардлага хурдацтай хувьсан өөрчлөгдөх тусам лабораторийн мэдээллийн системийн хэрэгцээ шаардлага тэр хэрээр өсөж байна.\nЛабораторийн үйл ажиллагааг дэмжих гол онцлог нь програм хангамж дээр суурилсан\nлаборатори, мэдээллийн удирдлагын нэгдсэн системд оруулан ажиллах буюу\nлабораторийн мэдээллийн системтэй болох юм. Лабораторийн мэдээллийн систем нь\nЭмнэлгийн мэдээллийн системийн нэг бүрэлдэхүүн хэсэг ба түүний ажлын урсгалд\nбүрэн дэмжлэг үзүүлэх уян хатан архитектур болон ухаалаг мэдээлэл солилцох\nинтерфэйсүүдээр ханган мөн өөрөө бие даан ажиллах бүтэцтэй дэд систем юм. Лабораторийн шинжилгээг уламжлалт гар аргаар хийх нь багасч автоматжуулсан\nшинжилгээ оношилгооны төхөөрөмжүүдээр хийх болсон. Энэ нь хүнээс үүдэлтэй гардаг\nалдааг багасгаж шинжилгээг илүү үнэн бодит, хурдан шуурхай, илүү нарийвчлалтай,\nолон төрлийн үзүүлэлт үзэх боломжтой болсон. Мөн шинжилгээ өгөх үйлчлүүлэгчдийн\nтоо ихэссэнээр лабораторууд гар аргаас автоматжуулсан лабораториуд луу шилжиж\nэхэлсэн. Автоматжуулсан төхөөрөмжүүдийг ашиглаж эхэлсэн ч гар аргаар буюу цаасан\nхэлбэрээр лабораторийн үйл ажиллагааг явуулж байгаагаас шалтгаалаад тодорхой цагаар\nтодорхой тооны үйлчлүүлэгч авч ихэнх цагийг үйлчлүүлэгч бүртгэх, төхөөрөмжинд\nшинжилгээг бүртгэх, хариу бичих, мөн шинжилгээний дэвтэр хөтлөх гм олон\nасуудлуудад зарцуулан шинжилгээний автомат төхөөрөмжүүд бүрэн хүчин чадлаар\nажиллах чадахгүй байна. Мөн үйлчлүүлэгдийн хариу хоорондоо солигдох, алга болох,\nшинжилгээний үр дүнг дахин авах боломжгүй буюу түүх хадгалахдахгүй гэх зэрэг\nхүнээс үүдэлтэй алдаа дутагдлууд илэрсээр л байна. Иймээс лабораторийн мэдээллийн\nсистем нэвтрүүлэх, хөгжүүлэх шаардлагтай болсон. Хөгжүүлэлт хийхдээ өөрийн\nбайгууллагын хэрэгцээ шаардлагыг нарийн тодорхойлж нэвтрүүлэх шаардлагатай. Учир\nнь тухайн компани өөрийн онцлогт таарахгүй систем нэвтрүүлбэл энэ нь системээс\nхараат болж бүрэн гүйцэт хүчин чадлаараа ажиллаж чадахгүйд хүрнэ. Лабораторийн\nмэдээллийн системтэй болсоноор төхөөрөмжүүд бүрэн хүчин чадлаараа ажиллах,\nүйчлүүлэгчийн бүртгэл болон хариуг технологийн тусламжтай бүртгэх, шинжилгээний\nхариуг өгөх, шинжилгээний үр дүнг хадгалах үйлчлүүлэгчийн түүх үүсэх бололцоотой\nболсон ба хүнээс үүдэлтэй алдааг багасгаж, илүү хурдан, илүү найдвартай, илүү\nхүртээмжтэй ажиллах бололцоотой болох юм.