Үл хөдлөх хөрөнгө зуучлалын бүртгэлийн систем
Real estate registration system
Real estate registration system
| Гүйцэтгэгч | |
| Удирдагч | |
|
Сургууль
Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль
|
|
| Мэргэжил | D480200 Компьютерийн програм хангамж |
| Тэнхим | Компьютерийн ухаан |
| Хэл | Монгол |
| Зэрэг | Бакaлавр |
| Иргэншил | Монгол |
| Хамгаалсан огноо | 2010 |
1
36
"ТОРГОН ЗУУЧ" ХХК Манай компани нь 2007 оноос эхлэн үл хөдлөх хөрөнгө зуучлал, зөвлөгөө, судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Байгуулагдсан цагаасаа хойш салбарын судалгаа шинжилгээг өндөр түвшинд хийж, барилгын салбарын олон тооны компаниуд болон хувь хүмүүст зөвлөгөө өгөхийн зэрэгцээ үл хөдлөх хөрөнгө зуучлалын цогц үйлчилгээг үзүүлсээр ирлээ.
Худалдан авагч нарын хувьд манай компанид хандсанаараа үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн талаар сүүлийн үеийн маш сайн судалгаа мэдээллээр хангагдаж, үүндээ тулгуурлан өөрт илүү тохиромжтой орон сууц, үл хөдлөх хөрөнгийг маш олон тооны сонголтоос оновчтой хийх боломжтой байдгаараа давуу. Үл хөдлөх хөрөнгөө борлуулахыг хүсч байгаа хувь хүн, албан байгууллагын хувьд манай компанид хандсанаар судалгааны мэдээллээр үнэ төлбөргүй хангагдаж, нэг дор төвлөрөөд байгаа олон тооны худалдан авагчдад орон сууц, үл хөдлөх хөрөнгөө санал болгох боломжтой. Энэ нь борлуулалтыг хамгийн богино хугацаанд, зардал багатай хийх оновчтой хэлбэр юм.
Өөрийн үл хөдлөх хөрөнгийг яаж хурдан хугацаанд баталгаатай, эрсдэлгүй, өндөр үнээр зарах вэ гэдэг бодол хүн болгонд байдаг. Тэгвэл үл хөдлөх хөрөнгө зуучлалын "ТОРГОН ЗУУЧ" ХХК компани мэргэжлийн өндөр түвшинд, бүрэн цогц үйлчилгээг танд үзүүлж байна. Бид бүх төрлийн үл хөдлөх хөрөнгийн худалдаа болон түрээсэнд зуучлах үйлчилгээг үзүүлдэг. Манай компанид мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн риэлторууд, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээний экспертүүд, энэ чиглэлээр дагнан мэргэшсэн хуульчид ажилладаг бөгөөд та өөрийн үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой бүхий л асуултынхаа хариуг манай компаниас авах бүрэн боломжтой.
Манай компанид хандасны давуу талууд нь худалдан авагч худалдагч нь 2 биенээ хайж цаг алдахгүй , худалдан авагч нь худалдан авах гэж байгаа хөрөнгөө нэг газраас маш өргөн сонголт хийх боломтой юм.