| Гүйцэтгэгч | Отгонпүрэв |
| Удирдагч | |
|
Сургууль
Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль
|
|
| Мэргэжил | Ангилалгүй Ангилалгүй |
| Тэнхим | Компьютерийн ухаан |
| Хэл | Монгол |
| Зэрэг | Бакaлавр |
| Иргэншил | Монгол |
| Хамгаалсан огноо | 2010 |
1
39
Өндөр хурдацтай хөгжиж байгаа мэдээлэл холбооны технологи нь дэлхий дахины хөгжлийн хандлага, нийгэм эдийн засгийн харилцаа, хүмүүсийн амьдралын хэв маягийг ихээхэн өөрчилж байна. Мэдээлэл гэдэг зүйл асар үнэтэйд тооцогдох бөгөөд, түүнийг хэрхэн зөв зохистой ашиглаж байгаагаар хувь хүн, албан байгууллага, тэр ч бүү хэл улс гүрнүүдийн амжилттай байж хүчирхэгжих эсэх нь шийдэгдэх болсон. Аливаа мэдээллийг зөв зохистой ашиглах гэдэг нь үнэн зөв мэдээллийг цаг алдалгүй олж, ажил үүрэгтээ хэрэгжүүлж чадаж байна уу гэдэг асуултын хариулт байх юм.Монгол улс зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжин орсноор төрөөс дангаараа хариуцан явуулж байсан эрүүл мэндийн салбар олон өмчийн хэлбэрт шилжсэнээр төрийн өмчит болон хувийн хэвшлийн эм ханган нийлүүэх байгуулалгууд хооронд өрсөлдөн ажиллах ажиллах орчин нөхцөл бүрэлдсэн. Энэхүү өрсөлдөөнт тогтцод хүний хамгийн үнэт баялаг болох эрүүл мэндтэй холбоотойгоор үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, эмийн сан болон эм ханган нийлүүлэх байгуулагын мэргэжилтэнд нэг талаас үйлчлүүлэгчийн эрэлт хэрэгцээг хангах, нөгөө талаас орчин үед эрүүл мэндийн тусламжид тавьж буй шаардлагыг биелүүлэх гэх мэт олон талт шаардлага тавигдаж байгаагийн нэг нь эмийн сан болон эм ханган нийлүүэх байгуулагуудын зөвшөөрлийн асуудал юм. Нийгмийн болон эдийн засгийн хөгжил, үйлдвэрлэл үйлчилгээ, хувь хүний өдөр тутмын амьдралын чанарыг сайжруулах эрэлт хэрэгцээ ихэсч, энэхүү эрэлт хэрэгцээг бодитой хангах шаардлага дэлхий даяар тавигдаж байна. Энэ шаардлага эм ханган нийлүүлэх байгууллагуудын үйлчилгээнг сайжруулах, үйл ажиллагааг орчин үеийн мэдээлэл технологийн шийдлийг ашиглан улам боловсронгүй, түргэн шуурхай болгох шаардлага гарч байгаа юм.