МОНГОЛ ХЭЛНИЙ ЯРИАНЫ ДИФОН СИНТЕЗИЙН СИСТЕМИЙН СУДАЛГАА БА БОЛОВСРУУЛАЛТ
| Гүйцэтгэгч | Сүхбат |
| Удирдагч | |
|
Сургууль
Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль
|
|
| Мэргэжил | F520600 Цахилгаан станц, шугам сүлжээ, цахилгаан эрчим хүчний систем ба түүний удирдлага |
| Тэнхим | Компьютерийн ухаан |
| Хэл | Монгол |
| Зэрэг | Доктор |
| Иргэншил | Монгол |
| Хамгаалсан огноо | 2007 |
1
492
Орчин үед үйлдвэрлэл болон хүн төрөлхтөний, нийгмийн үйл ажиллагаанд
интеллектуаль болон автомат системүүд өргөн хэрэглэгдэж байна. Ялангуяа ийм
системүүд техник, технологи өндөр хөгжсөн орнуудад эрчимтэй нэвтэрч байна.
Хэл яриа нь хүмүүсийн харилцааны хамгийн хурдан, хамгийн тохиромжтой хэлбэр
бөгөөд санаа бодлоо илэрхийлэх чадвар, мэдээлэл солилцох арга юм. Тийм учраас
ирээдүйд хүн ба компьютерын харилцаанд ярианы хэлбэр буюу ярианы технологи
гарцаагүй давамгайлах болно.
Ярианы технологи нь дуу хоолой, авиаг таних систем буюу яриа таних (Speech
Recognition), текстийг дуу авиа болгох систем болох ярианы синтез (Speech Synthesis)
гэсэн 2 хэсэгт хуваагдаж байна. Ярианы технологийн бүдүүвч буюу дуу хоолой, авиа
таних, текстийг дуу авианд хувиргах системүүдийн ажиллагааг харьцуулан 1-р зурагт
дүрслэн үзүүлэв.