Визуал орчинд онлайнаар вэб хуудас үүсгэгч
Online web pages forming a visual environment
Online web pages forming a visual environment
| Гүйцэтгэгч | |
| Удирдагч | |
|
Сургууль
Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль
|
|
| Мэргэжил | D480200 Компьютерийн програм хангамж |
| Тэнхим | Компьютерийн ухаан |
| Хэл | Монгол |
| Зэрэг | Бакaлавр |
| Иргэншил | Монгол |
| Хамгаалсан огноо | 2010 |
1
38
Мэдээллийн технологийг хөдөлгөгч хүчээ болгосон XXI зуунд хүн төрөлхтөн нийтээр шинжлэх ухаан, соёл урлаг, биеийн тамир, спорт гэх мэт бүх зүйлсэд мэдээллийн технологийг ашиглахыг хичээж байна. Учир нь мэдээллийн технологи гэдэг зүйл бүх зүйлийг орон зайнаас хамааралгүй болгож, өөрөөр хэлбэл Өмнөд Африкын жижиг тосгоноос Массачуссетсийн Их Сургуулийн сургалтын нээллтэй материалыг унших бүрэн боломжыг хүн төрөлхтөн бидэнд атгуулж байна. Үүнийг дагалдан асар их хурд, хөрөнгө мөнгөний хэмнэлт үүсэхийн сацуу тэр хэрээр хувь хүнээс авхаалж самбаа, хурдан шуурхай сэтгэлгээг шаардаж байна.
Энэхүү мэдээллийг түгээх хамгийн гол хэрэгсэл нь вэб сайт нь интернэтээр өөрсдийн үйл ажиллагааг сурталчилах сурталчилгааний нэгэн хямд арга юм.
Сүүлийн үед блог систем ашиглан вэб сайтаа хийлгэх компаниуд олширсоор байна. Учир нь блог системүүд мэргэжлийн вэб сайт хийж чадахуйц хэмжээнд хүрч хөгжсөөр байна. Мөн та өөрийн хүссэн домайн нэрийг блогтойгоо холбох боломжтой. "Visual creator blog system" нь 2009 оны 7 сараас эхлэн www.cms.mn гэсэн домайн нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ блог систем нь дизайны хувьд уян хатан, дахин давтагдашгүй өөрийн хүссэн дизайныг гаргахад хялбар байдгаараа бусад блогуудаас онцлог юм.