МОНГОЛ КОНТЕНТ ЗОХИЦУУЛАЛТЫН ЗАРИМ АСУУДАЛ
SOME REGULATORY ISSUES OF MONGOLIAN CONTENTS
SOME REGULATORY ISSUES OF MONGOLIAN CONTENTS
| Гүйцэтгэгч | Алтан |
| Удирдагч | |
|
Сургууль
Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль
|
|
| Мэргэжил | E06190401 Системийн аюулгүй байдал |
| Тэнхим | Компьютерийн ухаан |
| Хэл | Монгол |
| Зэрэг | Бакaлавр |
| Иргэншил | Монгол |
| Хамгаалсан огноо | 2016 |
1
76
Орчин үед мэдээлэл, харилцаа холбооны технологи асар хурдацтай хөгжиж,
бүхий л салбар, төрөл бүрийн хэрэглээ, үйлчилгээнд нэвтрэн орсноор бүх төрлийн
контент, мэдээллийг өндөр хурдаар түгээх, хүлээн авах асар их боломжийг бүрдүүлсээр
байгаа билээ. Интернэт нь нээлттэй, хэрэглэгчдийн оролцоог бий болгодог түүнчлэн
тодорхой эргэх холбоо бүхий харилцааг үүсгэдгээрээ телевиз, сонин, сэтгүүлээс
ялгарах онцлогтой. Интернэт гэдэг асар том орон зайн өөрийнх нь бүтэц зохион
байгуулалт нь хэнээс ч, юунаас ч хараат бусаар, бага зардлаар аливаа контентийг
дамжуулах, түгээх, орон зай цаг хугацааг хэмнэх, түүнчлэн үзэл бодлоо чөлөөтэй
илэрхийлэх зэрэг асар их боломжуудыг бий болгож байгаа билээ. Интернэтийн энэхүү
боломжид суурилан Вэб 2.0 технологи болон Youtube, Facebook, Twitter зэрэг
үйлчилгээнүүд гарч ирсэн байна. Гэвч интернэтийн нэрээ нууцлан үзэл бодлоо
чөлөөтэй илэрхийлэх, төрөл бүрийн контентийг түгээх боломжийг ашиглан хууль бус
контентийг түгээх, хууль зөрчих асуудал сүүлийн үед ихээхэн гарах болсон.