РАДИО ХОЛБООНД СУУРИЛСАН ГАЛТ ТЭРЭГНИЙ ХЯНАЛТЫН СИСТЕМИЙН СУДАЛГАА
ANALYSIS radio communications BASED train control system
ANALYSIS radio communications BASED train control system
| Гүйцэтгэгч | ШИЖИРБАТ |
| Удирдагч | |
|
Сургууль
Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль
|
|
| Мэргэжил | E522101 Радио холбоо |
| Тэнхим | Компьютерийн ухаан |
| Хэл | Монгол |
| Зэрэг | Бакaлавр |
| Иргэншил | Монгол |
| Хамгаалсан огноо | 2016 |
1
40
Манай оронд төмөр замын тээвэр үүсч хөгжөөд хэдийнээ 60 гаруй жил болсон билээ. Гэвч галт тэрэгний хөдөлгөөнийг удирдан зохицуулах, хянах, холбоо, дохиолол хориглолын байгууламжуудад 1970-80 онд ашиглалтанд орсон автоматик телемеханикийн системийг ашиглаж байна. Уг систем нь хоёр өртөөний хооронд галт тэргийг ар араас нь цувуулж явуулах боломжгүй, хоёр өртөөний хооронд зөвхөн нэг л галт тэрэг явж байхаар зохицуулагдаж хийгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл эхний галт тэрэг дараагийн өртөөндөө очсоны дараа л хоёр дахь галт тэргийг араас нь явуулах боломжтой. Мөн хоорондын замд яваа галт тэргийг ямар хурдтай явж байгаа эсвэл зогсож байгааг хянах боломжгүй, аль нэг өртөөн дээр гэмтэл гарсан үед хоорондын замыг хянах байгууламж нь хуурамчаар дохиоллож галт тэрэг явж байгаа мэтээр харагдах тохиолдол ч байдаг. Энэ нь нэг хоорондын замтай манай орны төмөр замын хувьд галт тэрэгний хөдөлгөөн саатах үндсэн шалтгаан болж байна. Мөн хөдлөх бүрэлдэхүүний байдлыг хянах орчин үеийн систем байхгүй байгаа нь учир дутагдалтай.