| Гүйцэтгэгч | Халиун |
| Удирдагч | |
|
Сургууль
Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль
|
|
| Мэргэжил | D524300 Мэдээллийн технологи |
| Тэнхим | Компьютерийн ухаан |
| Хэл | Монгол |
| Зэрэг | Бакaлавр |
| Иргэншил | Монгол |
| Хамгаалсан огноо | 2016 |
1
145
Монгол улс зах зээлийн эдийн засагт шилжиж, хувийн хэвшлийн байгууллага, компаниуд олноор байгуулагдан, бизнесийн бүхий л салбарт үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш даруй 20 жил өнгөрчээ. Мэдээллийн технологи өндөр хурдтай хөгжиж байгаа өнөө үед хувийн хэвшлийн ихэнх байгууллага, компаниуд үйл ажиллагаандаа компьютер, мэдээллийн технологийн ололт амжилтыг өргөнөөр хэрэглэж түүний дотор өөрийн байгууллагын онцлогт тохирсон дотоодын програм хангамжийг авч ашиглаж, үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд үүний гол шалтгаан нь, байгууллагын мэдээллийн багтаамж, урсгалыг удирдах, удирдлагын шийдвэр гаргах, байгууллагын хөгжлийг тодорхойлох, бизнес төлөвлөгөө боловсруулах, мэдээлэл солилцох гэх мэт байгууллагын бүхий үйл ажиллагааг түргэн шуурхай явуулах боломжийг эрэлхийлж байгаатай холбоотой юм. Компьютерийн ертөнцөд асар богино хугацаанд хувьсал гарч хүн төрөлхтөн урьд мөрөөдөж байгаагүй цоо шинэ төхөөрөмжүүдийг хэрэглэх болж, мэдээлэл технологийн агуу том эргэлт, дэлхий дахины хөгжил, хүмүүсийн амьдралын хэв маяг, нийгэм улс төр, эдийн засгийн харилцааг үндсээр нь өөрчилж байна. Компьютерийг нийгэм эдийн засгийн бүх салбарт өргөн хэрэглэж байгаа бөгөөд цаг хугацаа, зардал хэмнэх ашигтай юм.