Өрхийн эмнэлгийн бүртгэлийн програм
Family medical record software
Family medical record software
| Гүйцэтгэгч | Дэлгэрмаа |
| Удирдагч | |
|
Сургууль
Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль
|
|
| Мэргэжил | D524300 Мэдээллийн технологи |
| Тэнхим | Компьютерийн ухаан |
| Хэл | Монгол |
| Зэрэг | Бакaлавр |
| Иргэншил | Монгол |
| Хамгаалсан огноо | 2016 |
1
97
Мэдээллийн технологийн үсрэнгүй хөгжил бидний амьдралд ихээр нөлөөлж буй өнөөгийн 21-р зуунд бүхий л салбарт мэдээллийн технологийг ашиглаж байна. Дэлхийн програм хангамжийн зах зээл аажмаар интернет технологируу шилжиж интернетийн сүлжээгүй компьютер, програмууд зах зээлээс шахагдаж байгаа энэ үед “Web based application” буюу вебд суурилсан хэрэглээний програм хангамжуудыг хөгжүүлэх чиглэл нь хамгийн ирээдүйтэй салбаруудын нэг болсон билээ. Аливаа байгууллага, пүүс, компаниуд өөрсдийн гүйцэтгэх ажлыг хөнгөвчлөн мэдээллийн технологийн хөгжлийн ололтыг үйл ажиллагаандаа ашигласнаар байгууллагын ажлын амжилтанд эерэгээр нөлөөлж, иргэдэд үйлчилгээгээ таниулан сурталчлах хүрээгээ тэлэх таатай нөхцөл бүрдэнэ. Улсын болон хувийн байгууллагууд өөрсдийн үйл ажиллагааны онцлогт нийцүүлэн дотоодын програм хангамжийг ашиглан байгууллагынхаа бүхий л үйл ажиллагааг түргэн шуурхай, найдвартай, хэрэглэгчид чирэгдэлгүйгээр явуулах боломжийг бий болгохоор ажиллаж байна. Манай улсын хувьд ард иргэдийн эрүүл мэндийг хариуцан ажиллаж байгаа эмнэлгийн байгууллагын үйл ажиллагаа түргэн шуурхай, эмх цэгцтэй, хүртээмжтэй байх хэрэгтэй.