| Гүйцэтгэгч | Гантулга |
| Удирдагч | |
|
Сургууль
Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль
|
|
| Мэргэжил | Ангилалгүй Ангилалгүй |
| Тэнхим | Компьютерийн ухаан |
| Хэл | Монгол |
| Зэрэг | Бакaлавр |
| Иргэншил | Монгол |
| Хамгаалсан огноо | 2016 |
1
241
Хэдэн жилийн турш компаниуд дотоод мэдээллээ гадаад хэрэглэгчидтэйгээ холбож өгөхийн тулд тусгай системүүдийг ашиглаж ирсэн бөгөөд ийм системүүд үнэтэй өндөр технологи шаарддаг. Өдгөө интернэт нь цахим худалдаанд гол дэд бүтэц болсноор улам бүр хөгжиж, бизнесийн үйл ажиллагааг хялбаршуулах арга замуудыг шинээр бий болгон өртөг зардлыг багасгаж, үйлчилгээг нийтэд хүртээмжтэй хэрэглэхэд хялбар болсоор байна. Худалдааны түншүүд зуучлагчгүйгээр шууд өөр хоорондоо холбогдож, өдрийн 24 цагийн турш вэб сайтаар үйлчилгээгээ үзүүлж болохоор болсон. Програм, хөгжим, дүрс бичлэг гэх мэт мэдээллийн бүтээгдэхүүнүүд интернэтээр өргөн цацагдаж байгаа тул үүнийг дагасан худалдаа наймаа үйлчилгээ, тэдгээртэй холбоотой техник төхөөрөмж зарах, хүргэлт захиалга гэх мэтээр төрөлжин хөгжиж байна.