Өдөр тутам хэрэглэх эрүүл мэндийн хяналтын төхөөрөмжүүдийн хэвлэмэл хавтан бүтээх
Circuit and pcb design for ddaily healthcare device
Circuit and pcb design for ddaily healthcare device
| Гүйцэтгэгч | Цэрмаа |
| Удирдагч | |
|
Сургууль
Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль
|
|
| Мэргэжил | D523910 Электрон систем |
| Тэнхим | Компьютерийн ухаан |
| Хэл | Монгол |
| Зэрэг | Бакaлавр |
| Иргэншил | Монгол |
| Хамгаалсан огноо | 2016 |
1
52
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар чихрийн шижингээр өвчлөгчдийн тоо тасралтгүй нэмэгдэж байгаа бөгөөд талаас илүү хувь нь 20-60 насныханд тохиолдох магадлалтай байна. Чихрийн шижингийн нийт тохиолдлын 90% нь хүнд хэлбэрт орсон байдаг ба тэдгээр хүмүүс зүрх судасны эмгэгээр өвчлөх эрсдэл 2-4 дахин, нас баралт 2-3 дахин нэмэгддэг. Мөн чихрийн шижингээр өвчлөгсөд нь хөлийн уланд өрөвсөл үүссэн эсэхээ мэдэхгүй явсанаас өвчлөл даамжирдаг. Гэтэл энэ өвчинөөр хэт таргалттай хүмүүс өвчилдөгөөс хөлний улаа харах нь тэдэнд төвөгтэй байдаг. Одоогийн байдлаар толь барьж улаа шалгадаг хэдий ч энэ нь мөн л шаардлага хангаж чадахгүй байгаа. Үүний зэрэгцээ зүрхний хэмнэл алдагдахаас урьдчилан сэргийлэхийн тулд ямарч хүмүүс өөрийн зүрхний хэмнэлээ өдөр бүр тогтмол шалгаж байхын тулд эрүүл мэндийн хяналтын төхөөрөмж бүтээж байна. Зүрхний хэм алдалт нь ямар идэвхитэй хөдөлгөөний үед бий болж байгааг холтер хэмээх төхөөрөмжийг удаан хугацаагаар зүүлгэн оношилж байна. Гэвч энэхүү холтерийг зөвхөн эмнэлэгт хэвтэж эмчлүүлэгсэд, эсвэл амбулаторид очиж шинжилгээ хийлгэж байгаа өвчтөнгүүд л эмчийн хяналтанд зүүдэг. Иймд дээрхи 2 өвчний хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор энгийн үед, ямарч хүн ашиглах боломжтой өдөр тутамдаа хэрэглэх эрүүл мэндийн төхөөрөмжийг зохион бүтээх зорилгоор БСШУЯ, Азийн хөгжлийн банк, болон Шинжлэх ухаан Технологийн санхүүжилтээр “Өдөр тутмын эрүүл мэндийн төхөөрөмжийн судалгаа” нэртэй төслийг манай багш нар хэрэгжүүлж байгаа юм.