КАМЕРИЙН ХЯНАЛТЫН СИСТЕМ БҮХИЙ ХӨДӨЛГӨӨНТ РОБОТЫН УДИРДЛАГЫН ЗАГВАРЧЛАЛ
CONTROL MODELLING OF MOBILE ROBOT USING CAMERA MONITORING SYSTEM
CONTROL MODELLING OF MOBILE ROBOT USING CAMERA MONITORING SYSTEM
| Гүйцэтгэгч | Лхагважав |
| Удирдагч | |
|
Сургууль
Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль
|
|
| Мэргэжил | D523910 Электрон систем |
| Тэнхим | Компьютерийн ухаан |
| Хэл | Монгол |
| Зэрэг | Бакaлавр |
| Иргэншил | Монгол |
| Хамгаалсан огноо | 2016 |
1
69
Хүний хөдөлгөөн, чадварыг орлохуйц ухаалаг төхөөрөмж буюу робот зохион бүтээх нь олон зууны турш хүн төрөлхтөний мөрөөдөл байсан. Сүүлийн цөөхөн жилийн дотор хүн төрөлхтөнтэй хамтран орших чадвартай хөдөлгөөнт роботын системүүд гарч ирснээр тэдгээрийг судалгаа шинжилгээ, ахуйн хэрэглээ, үйлчилгээний салбаруудад өргөнөөр хэрэглэж байна. Роботын удирдлагын системд замд тааралдсан бартаа саадаас зайлсхийн, анхны байрлалаас төлөвлөгдсөн байрлалд хүрэх үед хамгийн тохиромжтой замыг сонгох нь чухал асуудал байдаг. Иймд бид урьдчилан таамаглах боломжгүйгээр эмх замбараагүй хөдөлж буй объектуудын (саадуудын) мөргөлдөөнөөс зайлсхийх хөдөлгөөнт роботын зам төлөвлөлтийн алгоритмыг дэвшүүлж, түүнийг Матлаб симуляцын програм ашиглан роботын бодит системтэй холбож туршилтийн үр дүнг гарган авна.