| Гүйцэтгэгч | Ундрахбаях |
| Удирдагч | |
|
Сургууль
Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль
|
|
| Мэргэжил | D480300 Компьютерийн техник хангамж |
| Тэнхим | Компьютерийн ухаан |
| Хэл | Монгол |
| Зэрэг | Бакaлавр |
| Иргэншил | Монгол |
| Хамгаалсан огноо | 2016 |
1
45
Орчин үед мэдээллийн технологи, програм хангамж асар хурдацтайгаар өөрчлөгдөж байна. Энэ нь хүн төрөлхтний амьдралын хэвшил, хэрэгцээ өдөр ирэх тутамд өөрчлөгдөн нэмэгдэж байгаатай холбоотой. Түүний нэг нь хүн төрөлхтний хэрэглэж буй мэдээллийн хэлбэрүүд сүүлийн үед цахим хэлбэрт шилжин тоон зураг,тоон дүрс бичлэг зэрэг өгөгдлийг ихээр ашиглаж байна. Тоон зургийн аппарат, дүрс бичлэгийн камер бий болсон тэр цагаас дүрсийг электрон төхөөрөмжөөр боловсруулах боломжтой болсон. Үүнийг дагаад дүрс таних зураг боловсруулах зайлшгүй шаардлага хэрэгцээ гарч ирэн компьютер вижн гэж нэрлэгдэх шинжлэх ухааны салбар үүсэж хөгжжээ. Компьютер вижн буюу компьютерийн хараа гэдэг нь зураг боловсруулах, шинжлэх, ойлгох аргуудыг судалдаг шинжлэх ухааны салбар юм. Компьютер вижний хөгжил нь хүн нүдээрээ харсан зүйлсээ таньж ялгадаг чадварыг электрон төхөөрөмжүүдэд бий болгосоор байна. Дүрсийн боловсруулалт танилтын аргуудыг нээснээр хүн төрөлхтний техник технологид олон боломж бий болсон ба амьдралд ашиг тусаа өгсөөр байна. Мэдээллийн технологи хурдацтай хөгжиж буй өнөө үеийн мэдээ мэдээлэлд зураг болон видео зонхилох болжээ. Ийм учраас зураг, видео, дүрсийг боловсруулах таних арга технологийг судлах нь зүй ёсны хэрэг бөгөөд уг төслийг сонгосон шалтгаан билээ.