TOEFL-н шалгалтанд бэлдэх ухаалаг гар утасны програм
A mobile application for TOEFL exam preparation
A mobile application for TOEFL exam preparation
| Гүйцэтгэгч | Бямбасүх |
| Удирдагч | |
|
Сургууль
Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль
|
|
| Мэргэжил | D524000 Мэдээллийн систем |
| Тэнхим | Компьютерийн ухаан |
| Хэл | Монгол |
| Зэрэг | Бакaлавр |
| Иргэншил | Монгол |
| Хамгаалсан огноо | 2016 |
1
53
Аливаа улсын хөгжлийг тодорхойлоход хүн амын боловсролын түвшинг зайлшгүй авч үздэг билээ. Сүүлийн жилүүдэд манай улсын хувьд өөрийн мэдлэг, боловсролдоо анхаарч гадаадын их, дээд сургуульд сурах хүсэлтэй оюутан залуусын тоо өсөх хандлагатай байгаа нь шинээр байгуулагдаж байгаа боловсролын зуучлагч байгууллага, гадаад хэлний сургалтын төвүүдийн тоо өссөнтэй холбоотой. Гадаадын их, дээд сургуулиудад суралцахад хамгийн түрүүнд шаардагдах зүйл бол хэл бөгөөд англи хэл голчлох болсон билээ. Тиймдээ ч англи хэлний тодорхой түвшиний мэдлэгтэй байхийг гадаадын их, дээд сургуулиуд шаарддаг. Англи хэлний түвшинг тодорхойлохын тулд TOEFL, IELTS, GRE, SAT, GMAT гэх мэт олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шалгалтуудыг заавал өгч тодорхой оноо авсан байх шаардлагатай байдаг. Тиймээс ч дээрх шалгалтуудыг өгөх сонирхолтой хүмүүс гадаад хэлний сургалтын төвд ихээр хандах болсон. Мэдээллийн технологи хурдацтай хөгжиж байгааа одоо үед заавал хэлний сургалтын төвд хандахгүйгээр интернет сүлжээ, ухаалаг утас ашиглан хаанаас ч, хэзээ ч сурах боломж бид бүгдэд шинээр нээгдсээр байгаа.