Даатгалын нөхөн төлбөр тооцооллын систем
An Insurance Indemnity Calculation System
An Insurance Indemnity Calculation System
| Гүйцэтгэгч | Цэцэнхүү |
| Удирдагч | |
|
Сургууль
Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль
|
|
| Мэргэжил | D524000 Мэдээллийн систем |
| Тэнхим | Компьютерийн ухаан |
| Хэл | Монгол |
| Зэрэг | Бакaлавр |
| Иргэншил | Монгол |
| Хамгаалсан огноо | 2016 |
1
96
Сүүлийн жилүүдэд арилжааны даатгалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон байгууллагууд бий болсон бөгөөд олон улсын хэмжээний байгууллагуудтай хамтран ажиллах болсон юм. Мөн төлөөлөгч болон зуучлагчийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах болсноор дэлхийд нэр хүндтэй даатгагч нараар даатгуулах боломжийг олгож байгаа юм. Үүний шалтгаан нь Монгол улсад ардчилсан нийгэм хөгжихийн хэрээр иргэд орон сууц, хувийн хашаа байшин, автомашин зэрэг хувийн эд хөрөнгөө эрсдэлээс хамгаалахын тулд өөрт хэрэгтэй даатгалын үйлчилгээг даатгалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаас авдаг. Иймээс даатгалын байгууллагууд нь хүний амьдралд учирч болзошгүй тааламжгүй явдлын эрсдэлийг бууруулах, түүний хохирлын үр дагаврыг богино хугацаанд арилгах үр дүнтэй санхүүгийн арга хэлбэрийн нэг нь болох арилжааны даатгалын үйлчилгээг иргэд болон аж ахуйн нэгж байгууллагт үзүүлдэг.