| Гүйцэтгэгч | Насанбат |
| Удирдагч | |
|
Сургууль
Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль
|
|
| Мэргэжил | D480500 Компьютерийн удирдлагатай систем |
| Тэнхим | Компьютерийн ухаан |
| Хэл | Монгол |
| Зэрэг | Бакaлавр |
| Иргэншил | Монгол |
| Хамгаалсан огноо | 2016 |
1
50
Өнөөдөр техник технологийн дэвшлийг дагаад аливаа зүйлс амар хялбар болсоор байна. Хүн төрөлхтөн асар хурдтай хөгжил дэвшлийг буй болгон санаанд ч оромгүй зүйлсийг бүтээж тэдгээрийг өдөр тутмын ердийн хэрэглээ болгон ашиглаж цаг хугацааг хэмнэх амьдрах нөхцөл байдлаа дээд зэргээр хангах зүйлсийг бүтээн хэрэглэж байна. Энэхүү толгой эргэм асар хурдацтай хөгжлийн нэг хэсэг нь робот болоод байна. Роботыг хүн өөрийн хэрэгцээндээ тааруулан хүссэн зорилгоор ашиглаж болох ба үүний нэг жишээ нь тодорхой объектыг хамгаалах, даган явах робот юм.Дэлхий нийтэд хүүхэд болон хөгжлийн бэрхшээлтэй хүн төөрөх, хүний наймааны золиос болох үзэгдэл одоог хэрнэ байсаар байна. Үүнээс сэргийлэх, таслан зогсоох аргуудыг одоо хүртэл судалсаар байна. Үүний нэг жишээ нь нохой юм. Нохойг бага гөлөг байхаас нь сургаж эзнээ даган түүнд тулгарах аюулаас сэргийлэх болон бусдад мэдэгдэх аргад сургадаг. Мэдээлэл технологи өндөр хөгжсөн өнөө үед робот ашиглан энэ аюулаас сэргийлэх, мэдэгдэх аргуудыг судлан хөгжүүлж байна.