Автомат савлагчийн хийсвэр төхөөрөмжийн загварчлал
Design of automatic packaging device
Design of automatic packaging device
| Гүйцэтгэгч | Дашням |
| Удирдагч | |
|
Сургууль
Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль
|
|
| Мэргэжил | D480500 Компьютерийн удирдлагатай систем |
| Тэнхим | Компьютерийн ухаан |
| Хэл | Монгол |
| Зэрэг | Бакaлавр |
| Иргэншил | Монгол |
| Хамгаалсан огноо | 2016 |
1
101
Үйлдвэрийн автоматжуулалт нь техникийн нэг салбар бөгөөд инженерийн шинжлэх ухаанд орох ба үйлдвэрлэл болон төхөөрөмжийг автоматжуулах
болон түүнтэй холбоотой бүх арга хэмжээг хүний оролцоогүйгээр бие даан ажиллуулах
систем юм. Үйлдвэрийн автоматжуулалтын систем нь өдрөөс өдөрт хөгжиж байгаа
билээ. Үйлдвэрлэлийн процесс, үйл ажиллагааг хянах, удирдах зорилгоор
автоматжуулалтын системийг суурилуулж өгдөг. Үйллдвэрлэлийн системийг иж бүрэн
автоматжуулсанаар тоног төхөөрөмж бүрийн үзүүлэлт, ажиллагааны байдал зэргийг
хянах бүрэн боломжтой болж байна. Автоматжуулалт нь хүний оролцоог багасгахаас
гадна аюултай болон бэрхшээлтэй өдөр тутмын ажлын чанарыг дээшлүүлэх, машин
болон төхөөрөмжийн чадлыг нэмэгдүүлэх, ажиллах хүчинд төлөх зардлыг хэмнэx зэрэг
давуу талуудтай. Хүний гүйцэтгэх ажлыг ихээхэн хөнгөвчлөх, түүний оролцоог багасгах
ба ихэнхдээ гарсан гэмтлийн засварын ажил, материалаар хангаx, боловсруулан бэлэн
болсон эд хэсгийг зөөx, тээвэрлэх зэргийг хийж гүйцэтгэнэ.