Нарны зайн үүсгүүртэй усжуулалтын систем
Irrigation system using solar panel
Irrigation system using solar panel
| Гүйцэтгэгч | Бат-Амгалан |
| Удирдагч | |
|
Сургууль
Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль
|
|
| Мэргэжил | D480500 Компьютерийн удирдлагатай систем |
| Тэнхим | Компьютерийн ухаан |
| Хэл | Монгол |
| Зэрэг | Бакaлавр |
| Иргэншил | Монгол |
| Хамгаалсан огноо | 2016 |
1
45
Энэхүү төгсөлтийн ажлаар ногооны талбайн усжуулалтыг хөнгөвчлөх автомат систем хийх, мөн түүнийг нарны зайн үүсгүүрээс эрчим хүчээ авах систем хийхийг зорьсон. Усжуулалтын төрлүүдийг судлан үзэхэд орчин үед дуслын усалгааг түлхүү ашиглаж байна. Энэ нь үр ашиг ихтэй ногооны талбайг услахад тохиромжтой усалгаа юм. Услах усны нөөцийг танканд хийж өндөрлөг газар байрлуулж дуслын усалгааны шалаанкаар тогтмол даралтын ус гарах юм. Үүнийг хэсэг тус бүрд нь харгалзах хавхлага тавьж үүнийгээ релегээр удирдана. Нийт ногооны талбайг хэд хэдэн хэсэгт хувааж, тус бүрийнхэн усалгааны хэмжээ нь өөр өөр байж болох системийн шийдлийг гаргасан. Хэсэг тус бүрд усалгааны төхөөрөмжөө байрлуулж өгөх бөгөөд хэсэг тус бүрийн төхөөрөмжийг нэг мастер төхөөрөмжөөр буюу төв удирдлагаар удирдах юм.