| Гүйцэтгэгч | Билгүүн |
| Удирдагч | |
|
Сургууль
Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль
|
|
| Мэргэжил | D480500 Компьютерийн удирдлагатай систем |
| Тэнхим | Компьютерийн ухаан |
| Хэл | Монгол |
| Зэрэг | Бакaлавр |
| Иргэншил | Монгол |
| Хамгаалсан огноо | 2016 |
1
28
Сэдвийн үндэслэл: Техник технологийн эрин зуунд амьдарч байгаа бидний амьдралд өдөр тутам шинэ технологиуд зохион бүтээгдэж байгаа бөгөөд үүний нэг хэсэг нь хиймэл оюун ухаан буюу робот юм. Робот нь өдөр ирэх тусам илүү хүний хэрэгцээнд хэрэг болж өдөр тутмын амьдралд ч ашиглах төлөвтэй байна. Үүнтэй холбоотойгоор роботод суурилсан дууны генератор нь робот болон машиныг илүү ухаалаг болгож өгөх юм . Жишээлбэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулагдсан робот байж болох юм. Энэ нь саадыг мэдэрч эзэндээ замчилах юм. Судалгааны ажлын зорилго: Энэхүү системийг судалснаар цаашид бүхий л салбарт ашиглаж болох ба өдөр тутмын амьдрал ахуй тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хараагүй хүмүүст хүссэн зүйлээ хийж чаддах боломжийг олгож байгаа юм. Ойр орчмын зайг тодорхойлон боловсруулж үйлдэл хийх чадвартай роботыг загварчилж, цаашид ашиглах, хөгжүүлэх гарцыг дэвшүүлэхэд энэ дипломын ажлын гол зорилго оршино.
Судалгааны ажлын товч агуулга: Энэхүү дипломын ажил нь үндсэн дөрвөн бүлгээс бүрдэнэ. Үүнд:
Нэгдүгээр бүлэгт: Ультрасоник буюу хэт авиа түүний хөгжүүлэлт үүсэл, тархах шинж чанарыг судалж ижил төстэй систем хөгжүүлэлт болон бүрэлдэхүүн хэсгүүдийн судалгааг хийлээ.
Хоёрдугаар бүлэгт: Зай тодорхойлох мэдрэгчүүд болон хэт авианы мэдрэгчийг ашиглан систем зохиоход хэрэгцээд микроконтроллер болон миний хийх гэж буй төсөлд хэрэг болох материалуудыг судалж онолын талаас тайлбарлан бичлээ.
Гуравдугаар бүлэг: Зайг мэдэрч дохио өгөх роботын удирдлагыг загварчлан уг системд хэрэгтай элемент деталийн тооцоо хийсэн.
Дөрөвдүгээр бүлэг: Уг төхөөрөмжийн загварыг гаргаж, схем шийдлийг угсран хийсэн туршилтууд болон програмын хэсгийг орууллаа.