Өгөгдөл олборлолтын технологи дээр тулгуурласан банкны харилцагчдын зээлжих чадамжийн судалгаа
Drawing feasibility study bank customers based on data mining technology
Drawing feasibility study bank customers based on data mining technology
| Гүйцэтгэгч | Энхтөр |
| Удирдагч | |
|
Сургууль
Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль
|
|
| Мэргэжил | E06130301 Мэдээллийн систем |
| Тэнхим | Компьютерийн ухаан |
| Хэл | Монгол |
| Зэрэг | Бакaлавр |
| Иргэншил | Монгол |
| Хамгаалсан огноо | 2016 |
1
35
Мэдээллийн технологийн салбар үсрэнгүй хөгжиж буй өнөө үед мэдээллийн өгөгдөл, түүнийг боловсруулах, дүн шинжилгээ хийх чухал ач холбогдолтой. Мэдээлэл
технологийн эрин үед маш олон тооны програм зохиогдон ашиглагдаж хүрээгээ тэлсээр
байна. Өнөө үед тухайн цугларсан их хэмжээний өгөгдлийг хэрхэн зөв боловсруулж өөрт
хэрэгтэй мэдээлэл, дүн шинжилгээ хийх боломжтой обьектыг гаргаж авах боломжтой
салбарыг Datamining буюу Өгөгдлийн тандалт гэнэ. Мэдээллийн технологийн дээрх ололт
амжилтыг Банкны салбарт ашиглан банкны эрсдлийг буруулах, харицлагчийн зээлийн
эрсдэл, чадамжийг судлахадчиглэнэ.
Банк санхүүгийн салбарт харилцагчийн зээл томоохон байр суурийг эзэлдэг. Банк
чанаргүй, муу зээлдэгч багатай байх тусам тогтвортой ажиллаж ашиг орлого нь ихсэж
байдаг. Банканд агуулагдаж буй өмнө нь зээл авсан харилцагчдын мэдээлэл дээр дүн
шинжилгээ хийж муу зээлдэгчийн тоог багасгаж харилцагчдыг зээл авах чадамжаар нь
үнэлэх судалгааны ажлын гол зорилго оршино. Банкнаас зээл авсан харилцагчдын
мэдээлэлд дүн шинжилгээ хийснээр:
Харилцагч зээлээ хугацаандаа төлж барагдуулах боломжтой эсэхийг тандах
Бусад адил төстэй зээлдэгчидтэй харьцуулан үнэлэлт өгөх
Зээл авах эрсдэл багатай боломжит бүлгийг судлах
Нийт харилцагчдийгзээлийн хэмжээ , чадамжаар бүлгүүд болгон ангилах тус
бүлгүүдийн банкинд эзлэх хувийг судлах, бууруулах арга хэмжээ авах зэрэг
асуудлыг дэвшүүлэн өгөгдлийн тандалтын аргуудын ашиглан судалгаа хийнэ.
Өгөгдлийн тандалт гэж өгөгдлийн санд агуулагдаж буй их хэмжээний өгөгдлөөс
сонирхолтой загварууд нээж илрүүлэх үйл ажиллагааг хэлнэ. Өгөгдлийн тандалтыг
хиймэл ухаан, машин сургалт, статистик, өндөр тооцоололтой системүүдэд зэрэгт өргөн
ашиглаж байна.