| Гүйцэтгэгч | Батцэрэн |
| Удирдагч | |
|
Сургууль
Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль
|
|
| Мэргэжил | D524300 Мэдээллийн технологи |
| Тэнхим | Компьютерийн ухаан |
| Хэл | Монгол |
| Зэрэг | Бакaлавр |
| Иргэншил | Монгол |
| Хамгаалсан огноо | 2009 |
1
54
Манай өвөг дээдэс эртнээс өөрсдийн гаршуулсан мал аж ахуйгаа имлэх, тамгалах, хөөдөх хожим тоот ээмэг/бирк/, шивээс тоо гэх мэт тэмдэглэгээ хийж тооллого явуулсаар ирсэн. Энэ нь өөрсдийн эзэмшлийн мал гэдгийг тодотгох баримт болдог ба үе удам дамжуулан хэрэглэдэг сайхан уламжлалтай. Техник, технологи үсрэнгүй хөгжиж байгаа өнөө үед имлэх, тамгалах, хөөдөх аргууд улам боловсронгуй болж индексжүүлэх, цахим бүртгэлийн системд шилжиж буй явдал юм. Энэхүү системийг товчхоноор тодорхойлбол: Мал, амьтны индексийн систем гэдэг бол бидний сайн мэдэх имлэх, тамгалах, хөөдөх гэх мэт манай малчин өвөг дээдсийн эртнээс хэрэглэж ирсэн аргын орчин үеийн боловсронгуй шийдэл юм.
Мал аж ахуйн фермерүүдэд бэлчээрийг зохистой хэрэглэх, тоо бүртгэл, тэжээл, хоол хүнс, эрүүл мэнд болон генетикийг сайжруулах зэрэг олон асуудлыг шийдвэрлэх шаардлага гарсан. Зарим хөдөө аж ахуйн фермерүүд уламжилж ирсэн мал аж ахуйн системийг сайжруулах болон мал бүртгэх үйл явцыг боловсронгуй, хурдан шуурхай, улам дэлгэрэнгүй олон мэдээлэл хадгалах зорилгоор ашиглаж байгаа нь хуучин ашиглаж байсан цаас, дэвтэрт бүртгэх энгийн аргаас олон дахин давуу талтай юм.
Цахим ялтас /электрон чип/ ашиглан малын мэдээллийн санг бүрдүүлснээр үржил селекцийн ажлыг удирдах, хянах, мал эмнэлгийн үйлчилгээ, халдварт ба халдваргүй өвчинтэй тэмцэх, сэргийлэх, малын хулгайгаас сэргийлэхээс гадна малчид малаа эдийн засгийн эргэлтэд оруулан банкны болон даатгалын үйлчилгээ авах зэрэгт томоохон дэвшил гарах юм. Цахим ялтас ашиглан малын бүртгэлийг гүйцэтгэхэд техник, технологийн олон давуу тал бий.