Дэвшилтэт утасгүй мэдрэгч сүлжээний физик түвшний загварчлал
Advanced wireless sensor network physical layer modeling
Advanced wireless sensor network physical layer modeling
| Гүйцэтгэгч | Мөнхчулуун |
| Удирдагч | |
|
Сургууль
Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль
|
|
| Мэргэжил | E522101 Радио холбоо |
| Тэнхим | Компьютерийн ухаан |
| Хэл | Монгол |
| Зэрэг | Бакaлавр |
| Иргэншил | Монгол |
| Хамгаалсан огноо | 2016 |
1
25
Мэдээлэлийн технологи хурдацтай хөгжиж байгаа өнөө үед утасгүй мэдрэгчийг маш өргөн хэрэглэж байна. Үүнтэй уялдан утасгүй мэдрэгч сүлжээний технологиудын
судалгаа шинжилгээний ажил эрчимтэй хийгдэж байгаа юм. Утасгүй мэдрэгч сүлжээ
буюу ZigBee протоколын багцыг 2004 оны сүүлээр нээлттэй глобал стандартын үндсэн
дээр найдвартай, өртөг багатай, эрчим хүч багатай, утасгүй сүлжээтэй хяналт болон
хяналтын бүтээгдэхүүнийг гаргахын төлөө хамтран ажиллахыг ZigBee холбооноос
санал болгосон. Анхны ZigBee нь 2006 оны сүүлээр шинэчилсэн ба хэрэглээний
стандартчилалыг өргөжүүлсэн, мөн сүлжээний болоод хэрэглээний түвшинүүдэд гол
гол сайжруулалтуудыг хийсэн. Утасгүй мэдрэгч сүлжээ буюу ZigBee нь IEEE 802.15.4
стандартаар стандартчлагддаг ба өртөг багатай, эрчим хүчны зарцуулалт бага, бага
өгөгдлийн хурдтай ямар ч орчинд ашиглаж болох хялбар төхөөрөмж юм. Анх утасгүй
мэдрэх сүлжээг далайн ажиглалтанд ашиглахаар гаргаж байсан бол түүнээс хойш олон
салбарт хэрэглэгдэж байна. Жишээ нь: физикийн болон байгаль орчны нөхцөл байдлыг
хянах, гэрэл, дуу, температур, төлөв байдал, агаар болон усны чанар хөрс шорооны
бүтэц гэх мэт. IEEE802.15.4 стандартаар утасгүй мэдрэгч сүлжээг физик болон MAC
түвшний хувьд стандартчилсан байдаг. Утасгүй мэдрэх сүлжээ буюу ZigBee-ийн
өгөгдлийн хурд нь 250кбит/сек бөгөөд 2.4 ГГц-ийн давтамжийг ашигладаг.