| Гүйцэтгэгч | Асель |
| Удирдагч | |
|
Сургууль
Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль
|
|
| Мэргэжил | E522002 Оптик холбоо |
| Тэнхим | Компьютерийн ухаан |
| Хэл | Монгол |
| Зэрэг | Бакaлавр |
| Иргэншил | Монгол |
| Хамгаалсан огноо | 2016 |
1
26
Сэдвийн үндэслэл: Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх үйл явц нь дэлхий нийтийг хамарсан өргөн цар хүрээтэй явагдаж байгаа бөгөөд 2006 оны Олон Улсын Цахилгаан Холбооны Байгууллагын Дэлхийн Радиогийн Их хурлаас 2015 он хүртэлх хугацаанд дэлхийн улсуудыг радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээг тоон технологид шилжүүлэх шийдвэр (GE-06) гаргасан юм. Манай улсын Харилцаа Холбооны Зохицуулах Хороо, Мэдээлэл Шуудан Харилцаа Холбоо, Технологийн Газар хамтран боловсруулсан “Радио телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх үндэсний хөтөлбөр“-ийг Засгийн Газраас дэмжин 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдөр баталсан байдаг. Энэхүү хөтөлбөр хэрэгжиж тоон технологид шилжсэнээр олон програмыг нэмэлт үйлчилгээнүүд (програмын цахим хөтөч-EPG)-тэй хамтатган дуу дүрсийн өндөр чанартай өргөн нэвтрүүлгийн үйлчилгээг давтамж ашиглалт өндөртэйгээр явуулах нөхцөл бүрдсэн. Монгол улс аналог телевизийн өргөн нэвтрүүлгийг зогсоож тоон өргөн нэвтрүүлэгт 2014 оны 7 сарын 31-ний өдөр шилжих зорилт тавьж, тоон өргөн нэвтрүүлэгт бүрэн шилжсэн. Иймд DVB-T2 системийг симуляцийн програм ашиглан виртуаль орчинд судалж, цаашдаа авах арга хэмжээг тодорхойлох асуудал зүй ёсоор гарч байна. Сэдвийг судлахын учир: Монгол Улс телевиз, радио өргөн нэвтрүүлгийн аналог системээс тоон өргөн нэвтрүүлгийн системд шилжин орсон өнөө үед DVB-T2 тоон системийн ажиллагааг симуляцийн програм ашиглан судлах нь тухайн судлаач оюутнууд болон инженер техникийн ажилтнуудад туршилтыг олон дахин давтан хийх, системийн ажиллагааг бүрэн судлах боломж олгоно. Энэхүү төслөөр тоон системийн давуу тал, Монгол Улсын радио телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх асуудлыг судалж, симуляцийн програмуудын харьцуулалтыг хийнэ. Matlab програмаар DVB-T2 системийн ажиллагааг загварчлан судална.