| Гүйцэтгэгч | Оюун-Эрдэнэ |
| Удирдагч | |
|
Сургууль
Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль
|
|
| Мэргэжил | D061301 Компьютерийн ухаан |
| Тэнхим | Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхим |
| Хэл | Монгол |
| Зэрэг | Бакaлавр |
| Иргэншил | Монгол |
| Хамгаалсан огноо | 2016 |
1
29
Мэдээллийн эрин зуун хэмээх өнөө үед мэдээллийн технологи асар хурдацтай хөгжиж бидний ашиглаж буй зүйлс цаг минут тутамд цахим хэлбэрт шилжиж, тэр ч утгаараа улс гүрнүүдийн хөгжилд шууд болон шууд бусаар нөлөөлөх болсон билээ. Энэхүү хөгжлийн замд манай улс ч мөн эргэлт буцалтгүй орсон бөгөөд эдийн засгийн үр ашигтай, иргэний хөгжилд нөлөөлсөн, үйл ажиллагааг уян хатан, хурдан шуурхай хүргэх олон олон програм, системүүд бий болсоор байгаа нь сайшаалтай хэрэг юм.
Ийнхүү мэдээллийн технологийн шийдэл сайжрахын хэрээр Монгол хүнд илүү тохирсон, тусгайлан хэрэглэгдэхүйц систем, програмын хэрэгцээ урган гарч тэр дундаа спортын чиглэлээр хийгдэх шаардлага гарсаар байгаа билээ.
Иймд энэхүү үйлсэд өөрийн хувь нэмрийг оруулах үүднээс нэн шаардлагатай байгаа “Тэмцээн удирдах систем” –г миний бие бакалаврын судалгааны ажлаар сонгон авч онцгойлон сагсан бөмбөгийн тэмцээн хөтлөх систем бүхий анхан шатны програм бичих, вэб сайт хөгжүүлэх, цаашид энэ сэдвийн хүрээнд ойлголт олж авахыг хүссэн, үүнтэй төстэй систем хөгжүүлэхийг хүссэн хэн бүхэнд энэхүү ажлаараа багахан ч гэсэн нэмэр болохыг хүслээ.
Сагсан бөмбөгийн тэмцээн гэдэг нь тодорхой дүрмийн дагуу явагдах бөгөөд хурдан хугацаанд үйлдлүүд нь болж өнгөрдөг. Тэмцээн хөтлөхийн тулд дүрэмд тулгуурлан хийгддэг болон хийгдсэн үйлдлийг хугацааны хувьд хоцрогдолгүйгээр тэмдэглэж авах нь чухал билээ.