“Гар бичмэл танигч” сэдэвт бакалаврын судалгааны ажил
"Manuscript identifier" theme of undergraduate studies
"Manuscript identifier" theme of undergraduate studies
| Гүйцэтгэгч | Мөнхзориг |
| Удирдагч | |
|
Сургууль
Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль
|
|
| Мэргэжил | D061301 Компьютерийн ухаан |
| Тэнхим | Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхим |
| Хэл | Монгол |
| Зэрэг | Бакaлавр |
| Иргэншил | Монгол |
| Хамгаалсан огноо | 2016 |
1
61
Мэдээллийн эрин зуун хэмээх өнөө үед мэдээллийн технологи асар хурдацтай хөгжиж бидний ашиглаж буй зүйлс цаг минут тутамд цахим хэлбэрт шилжиж, тэр ч утгаараа улс гүрнүүдийн хөгжилд шууд болон шууд бусаар нөлөөлөх болсон билээ. Энэхүү хөгжлийн замд манай улс ч мөн эргэлт буцалтгүй орсон бөгөөд эдийн засгийн үр ашигтай, иргэний хөгжилд нөлөөлсөн, үйл ажиллагааг уян хатан, хурдан шуурхай хүргэх олон олон програм, системүүд бий болсоор байгаа нь сайшаалтай хэрэг юм.
Ийнхүү мэдээллийн технологийн шийдэл сайжрахын хэрээр Монгол хүнд илүү тохирсон, тусгайлан хэрэглэгдэхүйц систем, програмын хэрэгцээ урган гарч тэр дундаа хэл шинжлэлийн ажлууд ихээр хийгдэх шаардлага урган гарсаар байгаа билээ.
Иймд энэхүү үйлсэд өөрийн хувь нэмрийг оруулах үүднээс хамгийн түрүүнд хийгдэхүйц нэн шаардлагатай хэрэгцээний нэг болох “Кирилл монгол цагаан толгойн гар бичмэл танигч”-ийг миний бие бакалаврын судалгааны ажлаар сонгон авч гар бичвэр болон түүнийг програмчлах арга техникийг чухалчлан судлан, судалгаан дээр үндэслэн дүн шинжилгээ хийж гар бичвэр таних үйл ажиллагаа бүхий туршилтын програм бичих, цаашид энэхүү сэдвийн хүрээнд ойлголт олж авахыг хүссэн, ямар нэгэн програм бичих сонирхолтой хэн бүхэнд энэхүү ажлаараа дамжуулан багахан ч гэсэн нэмэр болохыг хүслээ.
Хүний гар бичвэр гэдэг нь нэг талаас дахин давтагдашгүй тул танилт хийх боломжгүй мэт боловч нөгөө талаас үгийн үсэг бүрт хэлбэр болон барагцаа гаргах замаар ангилах боломжтой юм. Ийн танихын тулд ямар математик загварчлал, алгоритм байдаг, уг аргачлалынхаа дагуу хэрхэн програм хангамжийг боловсруулахаас авахуулаад кирилл цагаан толгойгоор бичигдсэн гар бичвэр таних технологийг юунд хэрэглэж болох хүртэл нарийн судалж, түүнийгээ бичлээ.