ХАРААГҮЙ ХҮНД ЗОРИУЛСАН ПРОГРАМ ХАНГАМЖ
Blind personalized software
Blind personalized software
| Гүйцэтгэгч | Хангал |
| Удирдагч | |
|
Сургууль
Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль
|
|
| Мэргэжил | D061301 Компьютерийн ухаан |
| Тэнхим | Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхим |
| Хэл | Монгол |
| Зэрэг | Бакaлавр |
| Иргэншил | Монгол |
| Хамгаалсан огноо | 2016 |
1
40
Мэдээлэл технологи харилцаа холбоо асар өндөр хөгжсөн өнөө үед хүний хэрэгцээнд
нийцсэн програм хангамж болон техник хангамжуудыг бараг л бүгдийг үйлдвэрлэсэн
байна. Харин хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан програм хангамж болон техник
хангамжууд төдийлөн байдаггүй. Иймд хараагүй хүнд зориулсан програм хангамж сэдвийг
энэхүү бакалаврын судалгааны ажлаараа сонгон авч судалгаа шинжилгээг шат
дараалалтай хийж хэрэгжүүлэлтийг тодорхой хэмжээнд гүйцэтгэж дууслаа.
Энэхүү боловсруулсан тайлан нь үндсэн 3 хэсгээс тогтох бөгөөд 1-р бүлэг Сэдвийн
ерөнхий судалгаа, 2-р бүлэг Шинжилгээ зохиомж, 3-р бүлэг Хэрэгжүүлэлт гэсэн
бүлгүүдээс тогтоно нийт 2 хавсралт, 5-н зураг, 2 хүснэгт, 13-н диаграмаас бүрдсэн.
Нэгдүгээр бүлэг: Энэ бүлэгт сэдвийн ерөнхий судалгааг хийсэн ба системийг
хэрэгжүүлэхэд шаардлагатай технологиудыг нарийвчлан судалсан үр дүнг танилцууллаа.
Хоёрдугаар бүлэг: Дээрх судалгааны үр дүнд олж авсан мэдлэг дээр тулгуурлан
программынхаа шинжилгээний бичиг баримтуудыг гаргасан. Шинжилгээний үр дүнд
гарсан бичиг баримтууд болон харьцуулсан судалгаанаас олж авсан зүйлүүдээсээ
ургуулан зохиомжоо хийсэн юм.
Гуравдугаар бүлэг: Энэ бүлэгт хэрэгжүүлэлтийг хийхдээ 2-р дугаар бүлэгт олж авсан
шинжилгээ зохиомжийн бичиг баримтуудад тулгуурлан кодчиллыг хийж гүйцэтгэсэн.