| Гүйцэтгэгч | Бат-Орших |
| Удирдагч | |
|
Сургууль
Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль
|
|
| Мэргэжил | D061301 Компьютерийн ухаан |
| Тэнхим | Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхим |
| Хэл | Монгол |
| Зэрэг | Бакaлавр |
| Иргэншил | Монгол |
| Хамгаалсан огноо | 2016 |
1
54
Мэдээллийн эрин зуун хэмээх өнөө үед мэдээллийн технологи асар хурдацтай хөгжиж бидний ашиглаж буй зүйлс цаг минут тутамд цахим хэлбэрт шилжиж, тэр ч утгаараа улс гүрнүүдийн хөгжилд шууд болон шууд бусаар нөлөөлөх болсон билээ. Энэхүү хөгжлийн замд манай улс ч мөн эргэлт буцалтгүй орсон бөгөөд эдийн засгийн үр ашигтай, иргэний хөгжилд нөлөөлсөн, үйл ажиллагааг уян хатан, хурдан шуурхай хүргэх олон төрлийн програм, систем бий болсоор байгаа нь сайшаалтай хэрэг юм. Улс оронд чухал үүрэгтэй системийн хэрэгцээ ихсэж тэр дундаа олон хүн бужигнасан хотуудад Зочид Буудлын системийг хөгжүүлэх ажлыг хийх шаардлага гарч байна. Иймд энэхүү үйлсэд өөрийн хувь нэмрийг оруулах үүднээс хамгийн түрүүнд хийгдэхүйц нэн шаардлагатай хэрэгцээний нэг болох “Зочид буудлын” програмыг бакалаврын судалгааны ажлаар сонгон авч судалгааны үр дүн дээр үндэслэн дүн шинжилгээ хийж програмчлах, буудлын үйл ажиллагааг хялбаршуулж багасгахад оршино. Энэхүү систем нь веб хандлагат болон мобайл байх бөгөөд буудалд гарах ачаалал болон ажлыг хөнгөвчлөх, гар ажиллагааг багасгах үүрэгтэй билээ. Энэхүү боловсруулсан тайлан нь үндсэн 3 хэсгээс бүрдэнэ. Үүнд:
Бакалаврын судалгааны ажлын ерөнхий судалгаа
Шинжилгээ зохиомж
Хэрэгжүүлэлт