Шагайгаар морь уралдуулах 3D тоглоом
Blurred horse racing 3D game
Blurred horse racing 3D game
| Гүйцэтгэгч | Баатарцогт |
| Удирдагч | |
|
Сургууль
Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль
|
|
| Мэргэжил | D061301 Компьютерийн ухаан |
| Тэнхим | Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхим |
| Хэл | Монгол |
| Зэрэг | Бакaлавр |
| Иргэншил | Монгол |
| Хамгаалсан огноо | 2016 |
1
72
Энэхүү дипломын ажлын хүрээнд Монгол үндэстний зан заншил болон уламжлагдан
ирсэн олон төрлийн шагайн наадгайн тоглоомууд дундаас шагайгаар морь
уралдуулах тоглоомыг андройд утсаны тоглоом болгон хөгжүүлэхээр сонгон авлаа.
Энэхүү тоглоом нь андройд утсанд клиент талд нь хөгжүүлэгдэх бөгөөд үе давдаг
хэлбэртэйгээр програмчлагдана. Тоглоомын үндсэн дүрмийн тухайд гэвэл тоглогчид
шагайг орхин хаяж морь буусан тоогоор морио уралдуулан тоглодог дүрэмтэй ба
энэхүү үндсэн дүрмийг програмчлалын тусламжтайгаар боловсруулан хийнэ. Энэхүү
боловсруулсан тайлан нь үндсэн 3 хэсгээс тогтоно. Үүнд:
• Сэдвийн судалгаа
• Технологийн судалгаа
• Шинжилгээ зохиомж
1-р бүлэг: Онолын хэсэгт энэхүү тоглоомын үндсэн дүрэм түүний ач холбогдолууд
болоод тоглоомонд юу юу хэрэглэгддэг ямар учиртай болох талаар, мөн энэхүү
тоглоомыг андройд утасны програм болгон хөгжүүлэх боломжтой эсэх талаар мөн
ижил төстэй тоглоомууд тэдгээрийн ач холбогдол болоод одоогийнн байдлаар
хийгдсэн төстэй тоглоомын програмын талаар судална. Мөн тэдгээр програмын
давуу тал болоод сул талуудыг судлан өөрийн хийж гүйцэтгэж буй энэхүү тоглоомдоо
тусган авч хэрэгжүүлэлтэндээ хавсаргана.