ГАР ТАНИХ АЛГОРИТМУУДЫН СУДАЛГАА
HAND ANALYSIS Stranger algorithms
HAND ANALYSIS Stranger algorithms
| Гүйцэтгэгч | ОДБААТАР |
| Удирдагч | |
|
Сургууль
Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль
|
|
| Мэргэжил | D061301 Компьютерийн ухаан |
| Тэнхим | Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхим |
| Хэл | Монгол |
| Зэрэг | Бакaлавр |
| Иргэншил | Монгол |
| Хамгаалсан огноо | 2016 |
1
46
Гарны хөдөлгөөн таних систем нь бидний амьдралд чухал хэрэгцээтэй бөгөөд тоглоом, хүн роботын харилцаа зэрэг төрлүүдэд өөр өөр алгоритм болон багаж хэрэгсэл ашиглан өсөн дэвжиж байна. Янз бүрийн шаардлагатай шатанд ялгаатай алгоритмууд ашиглан хэлэлцүүлж бага алдаатай бүрэн систем бий болгох нь гарны хөдөлгөөн (дохио зангаа) таних системд томоохон ахиц дэвшил болж өгнө.
II. Ажлын зорилго, зорилтууд
Зорилго
Энэхүү ажлын гол зорилго нь гар таних алгоритмуудыг судлах бөгөөд ингэснээр гар таних алгоритм ашиглаж буй хүмүүст тухайн нөхцөлд илүү тохиромжтой алгоритмыг ашиглахад түлхэц болох, гар таних үйл явцыг анхлан суралцагчдад болон гар таних алгоритм ашиглах хүмүүст мэдлэг олгоход оршино.
Эдгээр зорилгыг биелүүлэхийн тулд дараах зорилтуудыг тавьсан болно. Үүнд:
• Гар таних ерөнхий процессийг судлах
• Гар танилтанд ашиглагддаг алгоритмуудыг судлах, мэдээлэл бэлдэх
• Гар танилтын ашиглагдах цар хүрээ, хэрэглээг судлах