Блумын таксономийн дагуу шалгалтын асуултуудыг ангилах
examination questions according to Bloom taxonomic classification
examination questions according to Bloom taxonomic classification
| Гүйцэтгэгч | Дүүриймаа |
| Удирдагч | |
|
Сургууль
Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль
|
|
| Мэргэжил | D061301 Компьютерийн ухаан |
| Тэнхим | Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхим |
| Хэл | Монгол |
| Зэрэг | Бакaлавр |
| Иргэншил | Монгол |
| Хамгаалсан огноо | 2016 |
1
33
Боловсролын бүх шатанд сурах сургах үйл ажиллагааны нэг чухал хэсэг бол үнэлгээ юм. Хичээл дээр суралцагчдыг үнэлж дүгнэх үндсэн зорилго бол сургалтыг дээшлүүлэхэд оршино. Үнэлгээ бол сурагчдын юу хийж, юу чаддаг болсныг тодорхойлоход тусална. Ийм учраас үнэлгээ нь багш юу зааж, юунд сургав гэдгийг тодорхойлох боломж өгдөг. Сургалт ба үнэлгээ бол нэг нэгэнтэйгээ холбоотой. Үнэлгээний тусламжтайгаар сургалтын эцсийн зорилгодоо хүрсэнийг үнэлж болно. Шалгалт бол суралцагчдын мэдлэгийн түвшинг үнэлэх нийтлэг аргуудын нэг юм. Суралцагчдын мэдлэг чадварыг үнэлэхэд бичгийн шалгалтыг өргөн хэрэглэдэг. Суралцагчын чадварыг үнэлэх шалгалт нь асуултуудаас их хамаардаг.
Сайн шалгалт нь суралцагчдын янз бүрийн чадварыг тогтоох, олон түвшний асуултуудаас бүтдэг. Сайн, дундаж, сул оюутнуудыг ангилж ялгах нь шалгалтын нэг зорилго билээ. Шалгалтын асуултуудыг Блүүмийн таксономийн үүднээс ангилж ялгах нь дээрх зорилгод хүрэх нэг арга зам юм.
Шалгалтын асуултуудыг Блүүмийн түвшнээр ангилах програм хангамж манайд хараахан хийгдээгүй байна.