Төслийн менежментийн (2-plan) нээлттэй эхийн програм хангамжийн нутагшуулалт
Project management (2 Plan) Open Source Software Localization
Project management (2 Plan) Open Source Software Localization
| Гүйцэтгэгч | Цогзолмаа |
| Удирдагч | |
|
Сургууль
Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль
|
|
| Мэргэжил | D061301 Компьютерийн ухаан |
| Тэнхим | Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхим |
| Хэл | Монгол |
| Зэрэг | Бакaлавр |
| Иргэншил | Монгол |
| Хамгаалсан огноо | 2016 |
1
36
Үндэслэл: Төслийн менежмент нь сүүлийн 10 жилд менежментийн ухааны хүрээнд тодорч гарч ирээд практикт тодорхой зорилгуудыг шийдвэрлэх удирдлагын гол арга болж хувирч байна. Энэ хүрээнд маш олон зүйлийг дэвшүүлж, ярьж байгаа боловч онол, практикийн хувьд түүний зохицолдоо дутагдалтай байна. Товчхондоо төслийн хувь заяа буюу тухайн төсөл хүлээгдэж хүлээгдэж буй үр дүнг авчирч төлөвлөсөн зорилго зорилтод хүрэх эсэх нь уг төслийг анхнаас нь хэрхэн бодитой төлөвлөснөөс болон хэрхэн зөв удирдан чиглүүлэхээс хамаарна. Иймээс төслийн менежментийн төлөвлөлт, удирдлагын үйл ажиллагааг хялбаршуулсан програм хангамжийн хэрэгцээ шаардалага урган гарч ирж байгаа билээ. Энэхүү шаардалагын хүрээнд төслийн менежментийн програм хангамж болох 2plan team-ийг өөрийн эх хэлрүү хөрвүүлэлт хийж,ашиглах боломжийг олгох нь миний сэдэв сонгох үндэслэл юм.
Судлагдсан байдал: Манай улсын хувьд төслийн менежмент нь харьцангуй шинэ ойлголт бөгөөд төсөл боловсруулах, удирдан хэрэгжүүлэх, олон улсын онол арга зүй, стандарт удирдамжийг тэр бүр хэрэглэж хэвшээгүй байгаа дутагдалтай тал ажиглагддаг билээ. Төслийг хоорондоо нягт холбоотой хэд хэдэн алхмуудаас бүрдсэн үйл ажиллагаа гэж авч үзэх явдал сүүлийн үед олон улсад эрчимтэй хөгжиж төслийн үйл ажиллагааны менежмент гэсэн ойлголт хэдийн бий болж олон улсын ихэнхи төслүүд уг аргачлалыг хэрэглэх болсон. Энэхүү аргачлалыг ашиглан бүтээсэн нээлттэй эхийн програм хангамж оодоогоор 2plan team-ээс өөр гарж ирээгүй болно.