Дуугаар дэлгэц удирдах програм
Voice display management software
Voice display management software
| Гүйцэтгэгч | Алтаншагай |
| Удирдагч | |
|
Сургууль
Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль
|
|
| Мэргэжил | D061301 Компьютерийн ухаан |
| Тэнхим | Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхим |
| Хэл | Монгол |
| Зэрэг | Бакaлавр |
| Иргэншил | Монгол |
| Хамгаалсан огноо | 2016 |
1
82
Орчин цагийн компьютерийн шинжлэх ухаан нь хүн компьютерийн шууд харилцаан дээр ихээхэн төвлөрч байгаа билээ. Үүний нэг нь компьютерийн хүний яриаг ойлгох юм. Хүний яриаг ойлгож таниж чадснаар компьютер нь хэрэглэгчийнхээ хийх гэж буй үйлдлийг урьдчилан мэдэж урьдаас нь гүйцэтгэж хэрэглэгчийн үйлдлийг хөнгөвчилж чадах юм.
“Дуугаар дэлгэц удирдах програм” судалгааны ажлаар хүний яриаг ойлгож өгсөн командыг гүйцэтгүүлэхээр ажиллалаа.
Уг програм нь дараах командуудыг таньж гүйцэтгэх зориулалттай билээ. Үүнд:
• Хаа
• Нээ
• Томор, Томруул
• Жижгэр, Жижгэрүүд
• Солигд
• Хуулж ав
• Зөө гэсэн командууд багтана.
Хаа – команд нь дэлгэцэнд идэвхтэй байгаа командыг хаах үйлдэлийг гүйцэтгэнэ.
Нээ – команд нь хулганаар ивэвхжүүлсэн байгаа файлыг нээнэ.
Томор, Томруул – команд нь дэлгэцэнд идэвхтэй байгаа програмын хэмжээг томруулна.
Жижгэр, Жижгэрүүл – команд нь дэлгэцэнд идэвхтэй байгаа програмын хэмжээг багасгана.
Солигд – команд нь дэлгэцэнд харагдахгүй байгаа идэвхтэй програмыг дэлгэцэнд харагдуулна.
Хуулж ав – команд нь хулганаар идэвхжүүлсэн байгаа файлуудыг санах ойд хадгална
Зөө – команд нь санах ойд хадгалагдсан байгаа файлуудыг хулганы идэвхжүүлсэн хэсэглүү зөөх үүргийг гүйцэтгэнэ.