Валютын ханшны мэдээллийн систем
Exchange of information systems
Exchange of information systems
| Гүйцэтгэгч | Хүслэн |
| Удирдагч | |
|
Сургууль
Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль
|
|
| Мэргэжил | D061301 Компьютерийн ухаан |
| Тэнхим | Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхим |
| Хэл | Монгол |
| Зэрэг | Бакaлавр |
| Иргэншил | Монгол |
| Хамгаалсан огноо | 2016 |
1
289
I. Сэдэв сонгох үндэслэл
Өнөө үеийн мэдээллийн технологийн хөгжлийн нэг хэлбэр бол десктоп хэлбэрээс онлайн хэлбэрт шилжсэн явдал билээ. Бид сүлжээнд холбогдсон л бол өөрт байхгүй десктоп аппликэйшнийг онлайн хэлбэрээр ашиглах боломжтой болсон. Энэ хөгжлийг даган веб програмчлал болон түүнд зориулсан технологиуд хурдацтайгаар хөгжиж байна. Тиймээс вебэд суурилсан технологийг судалж түүний талаарх мэдлэгийг өөртөө бий болгох үүднээс вебэд суурилсан системийг сонгов.
Эдийн засагт хамгийн чухал зүйл бол валютын ханш. Сүүлийн хэдэн жилийн хугацаанд төгрөгийн ам.доллартай харьцах ханш хүчтэй суларсан нь олон нийтийн хүлээлт, банкны салбар болон макро эдийн засгийн тогтвортой байдал алдагдахад хүчтэй нөлөө үзүүлсэн. Тухайлбал, төгрөгийн ам.доллартай харьцах Монгол банкны ханш 2013 оны 3 дугаар сартай харьцуулахад 2016 оны 2 дугаар сарын эцсийн байдлаар 44 орчим хувиар өссөн байна. Иймд валютын өсөлт, бууралтыг шинжилж тухайн өсөлт, бууралтын цэг дээр эдийн засагт ямар үйл явдал болсныг харуулах зорилгоор валютын ханшны мэдээллийн системийг сонголоо.