| Гүйцэтгэгч | Буянболд |
| Удирдагч | |
|
Сургууль
Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль
|
|
| Мэргэжил | D061301 Компьютерийн ухаан |
| Тэнхим | Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхим |
| Хэл | Монгол |
| Зэрэг | Бакaлавр |
| Иргэншил | Монгол |
| Хамгаалсан огноо | 2016 |
1
296
Бидний амьдарч, ажиллаж буй нийгэм, байгууллага, гэр бүлийн хөгжлийн үндэс нь хүн бөгөөд хүний нөөц бол шавхагдашгүй баялаг юм. Хүн өөрөө хөгжлийг бий болгодог. Тиймээс аливаа улс, бизнесийн байгууллага хүний нөөцийг зөв зохистой төлөвлөж, ашиглах нь чухал байдаг.
Энэ утгаараа хүний нөөцийн менежмент зайлшгүй байх ѐстой зүйл юм. Менежментийн гол зорилго нь хөдөлмөрийн хамт олныг удирдах үзэл баримтлалыг бий болгох явдал юм. Ямар ч байгууллагын амжилттай ажиллах нь тухайн байгууллагын боловсон хүчнээс шууд хамааралтай. Иймээс аливаа байгууллага ажилчдаа идэвхи санаачлагатай үр бүтээл өндөртэй ажиллуулахын тулд ажиллах нөхцөл боломжийг хангаж өгөх хэрэгтэй. Үүний тулд боловсон хүчний дэлгэрэнгүй мэдээлэл, бүртгэлийг системийг хөгжүүлэх шаардлагатай байдаг. Орчин үед энэ асуудлыг мэдээллийн системээр хялбархан зохицуулж байна. Хүний нөөцийн мэдээллийн систем нь тухайн байгууллагын хүний нөөцийн менежментийг хурдан шуурхай, бага зардлаар шийдвэрлэх боломжийг олгодог.