БОРЛУУЛАЛТЫН МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙГ САЛБАРЫН ОНЦЛОГТ ТОХИРУУЛАН ХӨГЖҮҮЛЭХ НЬ
Sales information systems sector specific adjustment DEVELOPING
Sales information systems sector specific adjustment DEVELOPING
| Гүйцэтгэгч | Тамир |
| Удирдагч | |
|
Сургууль
Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль
|
|
| Мэргэжил | D061301 Компьютерийн ухаан |
| Тэнхим | Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхим |
| Хэл | Монгол |
| Зэрэг | Бакaлавр |
| Иргэншил | Монгол |
| Хамгаалсан огноо | 2016 |
1
477
Шинжлэх ухааны асар хурдацтай хөгжил дэвшил, тэр дундаа мэдээллийн технологи асар хурдацтай хөгжиж байгаа өнөө үед хувийн хэвшлийн ихэнх байгууллага, компаниуд үйл ажиллагаандаа мэдээллийн технологийн ололт амжилтыг өргөнөөр хэрэглэж түүний дотор өөрийн байгууллагын онцлогт тохирсон онлайн худалдааны систем зэргийг ашиглаж үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд үүний гол шалтгаан нь хэрэглэгчид хурдан шуурхай хүрэх, бараа бүтээгдэхүүний борлуулалтыг сайжруулах, урсгалыг удирдах, байгууллагын хөгжлийг тодорхойлох, мэдээлэл солилцох гэх мэтчилэн байгууллагын үйл ажиллагааг аль болох түргэн шуурхай, явдал чирэгдэлгүй, ил тод мөн хүнд сурталгүй явуулах боломжийг эрэлхийлж байгаатай холбоотой юм.
Дэлхий нийтээр глобалчилагдаж, эрх зүй, эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн хувьд нэгдэн ойртож буй өнөө үед бүх дэлхий нийтээр мэдээлэл солилцох үүд хаалга нээгдэж байна. Энэхүү мэдээллийн зуунд соргог, зөв, дэвшилттэй мэдээллийг хамгийн түрүүнд олж авсан хүн, албан байгууллага пүүс компани, улс орон хөгжиж дэвших боломжтой ба хөгжлөөс нэг алхам л хойно гишгэхэд асар ихээр хоцрогдох юм.