Сагсан бөмбөгийн статистик гаргах вэб систем
Basketball statistics for web system
Basketball statistics for web system
| Гүйцэтгэгч | Амарсанаа |
| Удирдагч | |
|
Сургууль
Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль
|
|
| Мэргэжил | D061301 Компьютерийн ухаан |
| Тэнхим | Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхим |
| Хэл | Монгол |
| Зэрэг | Бакaлавр |
| Иргэншил | Монгол |
| Хамгаалсан огноо | 2013 |
1
61
Мэдээллийн технологи асар хурдацтай хөгжиж байгаа өнөө үед дэлхий нийтээр шинжлэх ухаан, соёл урлаг, биеийн тамир, спорт гэх мэт бүх зүйлсэд мэдээллийн технологийг ашиглаж байна. Учир нь мэдээллийн технологи гэдэг зүйл бүх зүйлийг орон зайнаас хамааралгүй болгож, дуу, дүрс, бичлэг, зураг гэх мэт өгөгдлийн бүх төрлийг оруулаад мэдээлэл солилцох боломжийг хүн төрөлхтөн бидэнд атгуулж байна. Төрөл бүрийн вэб системүүд гарч ирснээр компьютер хоорондын энэхүү асар их өгөгдлийн урсгалыг зохион байгуулалттайгаар удирдаж, үр дүнтэй мэдээллийн солилцоог бий болгох сувгийг нээж өгсөн юм. Хувьсан өөрчлөгдөж буй энэ зах зээлд мянга мянган байгууллагууд өөрсдийн үйл ажиллагаанд тохирсон вэб системүүдийг хийлгэх болжээ. Үүнийг дагалдан асар их хурд, хөрөнгө мөнгөний хэмнэлт үүсэхийн сацуу тэр хэрээр хувь хүнээс авхаалж самбаа, хурдан шуурхай сэтгэлгээг шаардаж байна.