Яриа таних системд зориулан сургалтын болон тестийн өгөгдөл цуглуулах систем
training and test data collection system for speech recognition system
training and test data collection system for speech recognition system
| Гүйцэтгэгч | Өсөхбаяр |
| Удирдагч | |
|
Сургууль
Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль
|
|
| Мэргэжил | D061301 Компьютерийн ухаан |
| Тэнхим | Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхим |
| Хэл | Монгол |
| Зэрэг | Бакaлавр |
| Иргэншил | Монгол |
| Хамгаалсан огноо | 2013 |
1
84
Мэдээллийн технологийн хөгжил харьцангуй глобалчлагдсантүвшинд хүрээд байгааг хэн хүнгүй мэднэ. Тухайн улсын мэдээллийн технологийн хөгжлийн нэгэн чухал шалгуур үзүүлэлт нь хэл шинжлэлийн салбартай уялдсан байдаг. Ялан гуяа компьютерын хэл шинжлэл. Тухайн улсын хэлэнд тохирсон системийг бүтээх үүрэг нь тухайн улсын иргэний үүрэг гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Мэдээллийн технологийн хөгжлийн хандлага нь компьютер хүн хоёрын боловсон харьцааны зүгт чиглээд байна. Энэхүү чиг хандлагыг Монголд ч мөн адил хурдацтайгаар нэвтрүүлэх нэн шаардлагатай байгааг хүн бүхэн мэдэж байгаа байх. Иймээс компьютерын хэл шинжлэлийн салбарын хөгжил нь тухай улсын мэдээллийн технологийн хөгжлийн томоохон шалгуур үзүүлэлт болж байгаа юм. Үүгээр ч зогсохгүй энэ салбарын хөгжлөөс бусад салбарын хөгжил ч хамааралтай. Жишээ нь одоохондоо монгол хэлэнд автомат орчуулгын систем байхгүй байгаагаас ихэнх хүмүүсийн хөгжлийн хамрах хүрээ хязгаарлагдмал болж байгаа юм. Хэдийгээр автомат орчуулгын систем байх албагүй ч өнөөгийн нийт хүн амын гадаад хэлний мэдлэг харьцангуй доогуур байгаагийн улмаас энэ систем зайлшгүй шаардлагатай нь харагдаж байгаа юм.