| Гүйцэтгэгч | Пүрэвдорж |
| Удирдагч | |
|
Сургууль
Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль
|
|
| Мэргэжил | D061301 Компьютерийн ухаан |
| Тэнхим | Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхим |
| Хэл | Монгол |
| Зэрэг | Бакaлавр |
| Иргэншил | Монгол |
| Хамгаалсан огноо | 2013 |
1
41
Мэдээлэл технологи хувьсан өөрчлөгдөхийн хэрээр хүмүүсийн хэрэгцээ шаардлага даган байнга өөрчлөгдөж байна. Саяхныг хүртэл компьютерийг өргөнөөр ашиглаж байсан боловч хөдөлгөөнт утасны технологи хөгжсөөр компьютерийн хийж болох ихэнх үйлдлийг гүйцэтгэж мөн утасны үндсэн үүргээ хадгалж чадсан нь хурдтай хөгжихөд нь нөлөөлсөн. Үүнтэй зэрэгцэн манай улсад ухаалаг гар утас тэр дундаа Android, iOS үйлдлийн системтэй утсыг ашиглах нь сүүлийн жилүүдэд их хурдацтай өсөж байна. Үүнд тулгуурлан олон байгууллага хувь хүмүүс өөрсдийн онцлогт тохирсон програмыг хэрэглээнд нэвтрүүлж байна. Үүнээс үзэхэд ухаалаг гар утсанд зориулсан тоглоом, програмыг хөгжүүлэх нь маш том зах зээл юм. Тоглоомын хэрэглэгч нь мэргэжлийн салбар, нас хүйс, иргэншил гэх мэт бусад зүйлээс үл хамаарсан ямар ч хүн байж болох нь хамгийн том давуу тал юм. Тэр дундаа монгол соёл иргэншлийг улам дэлгэрүүлж, хүүхэд ахуй цагт нь таниулж, эх оронч үзлийг улам төлөвшүүлж, гаднын улс оронд сурталчлах томоохон аргыг нэг нь тоглоом юм. Монгол ахуй соёл, ёс заншлыг тоглоомд уусгаж, түүнийг тод илэрхийлсэн тоглоомоор таниулан сурталчилж, Монголын ёс заншлыг харуулан хийхийг зорьсон юм. Уг тоглоомыг андроид үйлдлийн системтэй утсанд зориулж хөгжүүлсэн бөгөөд тоглоомын төрөл нь адал явдалт (action& adventure) байх юм.