WordPress АУС-д суурилсан Theme Framework хөгжүүлэлт
WordPress CMS-based Theme Framework Development
WordPress CMS-based Theme Framework Development
| Гүйцэтгэгч | Мөнхбаяр |
| Удирдагч | |
|
Сургууль
Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль
|
|
| Мэргэжил | D061301 Компьютерийн ухаан |
| Тэнхим | Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхим |
| Хэл | Монгол |
| Зэрэг | Бакaлавр |
| Иргэншил | Монгол |
| Хамгаалсан огноо | 2013 |
1
30
Блог үүсгэх зорилгоор Wordpress программын анхны хувилбар 2003 онд гарсан
бөгөөд уг програм нь зөвхөн блог төдийгүй өнгө үзэмж сайтай вэб сайт үүсгэх боломжтой
дэлхийд тэргүүлж байгаа шилдэг агуулга удирдах систем болсон байна. Өнөөдөр
интернэтэд ашиглагдаж байгаа бүх веб сайтуудын далан саяас илүү нь Wordpress CMS
хэрэглэн тэрбум тэрбумаар тоологдох интернэт хэрэглэгчиддээ агуулгаа түгээж байна
Энэхүү програмыг анх 2003 оны 5-р сарын 25-нд Мatt Mullenweg хэмээх залуу зохиосноо
зарлаж тун удалгүй өөрийнхөө Automattic1 компаниа байгуулсан юм. Арав хүрэхгүй жилийн
хугацаанд Wordpress програм нь байнга боловсронгуй хөгжин ирсэн бөгөөд интернетийн
түүхэнд гайхалтай эргэлт хийсэн програм гэхэд буруудахгүй. Wordpress –ийг сонгон веб
сайтаа бүтээх хэрэглэгчидийн тоо дэлхий даяар мянга мянгаар нэмэгдэж байгаа энэ үед
веб хөгжүүлэх, цахим хэвлэн нийтлэх, мэдлэг мэдээлэл түгээх энэ технологийг ашиглан
хувийг болог болон бизнесийн веб сайт ажилуулах хүсэлтэй хүмүүс маш олон байгаа
учираас WordPress АУС-д суурилсан Theme Framework хөгжүүлэлт сэдэвт дипломын
ажилыг сонгон авсан.